ОХУ-д тэтгэлэгтэй суралцуулна

ОХУ-ЫН ҮНДЭСНИЙ СУДАЛГААНЫ ТОМСКИЙН ПОЛИТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬД ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧ, ЦӨМИЙН ТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГТ СУРАЛЦУУЛНА

Тавигдах шалгуур:
1. Цөмийн технологи, цөмийн физик, цөмийн эрчим хүч, физикийн чиглэлээр бакалавр, магистрын боловсролын зэрэгтэй байх (дипломын голч дүн нь 3,00-аас дээш байна);

2. Мэргэжлээрээ ажилласан, судалгаа шинжилгээний ажлын дадлага, туршлагатай бол давуу тал

Бүрдүүлэх материал:
1. Иргэний үнэмлэхийн хуулбар;
2. Дипломын хуулбар;
3. 2 хувь цээж зураг (3Х4)

Бүртгэл:
Цөмийн энергийн газрын 309 тоот өрөөнд, 06 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд 08.00-17.00 цагийн хооронд явагдана.

Утас: 62-263146, 88068369