«

»

Jun 15

Print this Post

Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн 60 жилийн ойг тэмдэглэв

5066ab4457e77b7b4873a70dbc820c2c9c27b41f

Дубна хот дахь Цөмийн шинжилгээнийнэгдсэн институт (ЦШНИ)-ийн 60 жилийн ойг Монгол улсад тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ ажлыг ЦШНИ-тэй хамтран ажилладаг Цөмийн энергийн комиссын Ажлын алба, МУИС, Цөмийн физикийн судалгааны төв, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа.

2-8-750x500

Цөмийн шинжилгээний нэгдсэн институт нь олон улсын статустай Засгийн газар хоорондын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага юм. Өнөөдөр ЦШНИ нь 18 гишүүн орон, мөн засгийн газрын түвшинд байгуулсан хамтын ажиллагааны гэрээтэй 6 улсаас гадна сонирхсон бүх улс орнуудад нээлттэй, харилцан ашигтай хамтран ажиллах зарчим баримтлан үйл ажиллагаагаа явуулдаг, олон зуун эрдэмтдийн эгнээ бүхий, онол туршлагын суурь судалгаа, шинэ технологи, их сургуулийн боловсролын нэгдлийг өвөрмөц аргаар шийдсэн, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй эрдэм шинжилгээний том төв билээ.

1-8-750x500 3-6-750x500 43-1-750x500

ЦШНИ-ийн судалгаа, шинжилгээний чиглэл маш өргөн бөгөөд эгэл бөөмсийн физикээс эхлээд нанотехнологи хүртэл, кваркийн маш бага хэмжээнээс астрофизикийн төсөөлшгүй аварга орон зайд хамааралтай онолын болон туршлагын судалгааны чиглэлийг хамардаг юм. ЦШНИ-д ажиллаж байгаа 4500 орчим ажилтны 1200 гаруй нь эрдэм шинжилгээний ажилтан бөгөөд тэдний 260 гаруй нь шинжлэх ухааны доктор (Sc.D), 570 орчим нь доктор (Ph.D) зэрэгтэй эрдэмтэд, судалгааны ажилд хамааралтай 2000 орчим инженер-техникийн ажилтнуудтай. Институтийн олон улсын хамтын ажиллагаа маш өргөн хүрээтэй бөгөөд дэлхийн 62 орны 800 эрдэм шинжилгээний төв, их сургуулиудтай хамтран ажиллаж байна.

M1 Mongolia & JINR-page-001 M2 Mongolia Milestones-page-001

Монгол улс ЦШНИ-ийг байгуулахад анхлан оролцож, цөмийн физикийн судалгаа-боловсруулалтын үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ зохих ёсоор оруулж ирснийг бахархан тэмдэглэвэл зохино.

ЦШНИ байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан “Монгол улс ба ЦШНИ-ийн нэгэн жарны хамтын ажиллагаа” түүхчилсэн ном, “Монгол улс ба ЦШНИ” богино хэмжээний кино бүтээж, Монгол улсын төр засаг болон боловсрол, шинжлэх ухааны байгууллагууд ЦШНИ-ийн эрдэмтдэд шагнал хүртээлээ.

2016 оны 6 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулсан “ЦШНИ-ийн Монгол дахь өдрүүд” цогц арга хүрээнд ЦШНИ-ээс захирал академич В.А.Матвеев тэргүүтэй 20 гаруй эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ирж оролцон, Монгол улсын цөмийн шинжлэх ухааны асуудалд холбоотой төр засгийн болон боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагын удирдлагатай уулзаж, ололт амжилтаа дүгнэж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Мөн “Орчин үеийн физикийн асуудлууд, ICCP-VI” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 6-р хурал хийж, ЦШНИ, Монголын эрдэмтэдээс гадна Франц, Герман, Япон, БНСУ-аас судлаачид ирж оролцон 70 гаруй илтгэл хэлэлцүүлэв. Энэ үеэр ЦШНИ-ээс фото-үзэсгэлэн гаргалаа.

M3 Joint Activities-page-001 M4 Mongolians in JINR-page-001

Ийнхүү Монгол улс ЦШНИ-ийг анх хамтран байгуулалцсан бүрэн эрхт гишүүний хувьд институтийн 60 жилийн ойг Монгол улсад чухалчлан тэмдэглэж, нэгэн жарны хамтын ажиллагааг дүгнэх, цаашдын хамтын ажиллагаагаа шүүн хэлэлцэх, өндөр түвшний хүний нөөцийг үргэлжлүүлэн бэлтгэх, цөмийн дэвшилтэт технологийг эх орныхоо нийгэм, эдийн засгийн салбаруудад нэвтрүүлэн нутагшуулахад шат ахьсан дэвшил гаргах нөхцөл боллоо гэж үзэж байна.

 

Профессор С.Даваа

Permanent link to this article: http://nrc.num.edu.mn/?p=2212