МУИС-ийн профессор С.Даваа Монгол Улсын Гавьяат багш цол хүртлээ.

Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан амжилт, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн МУИС-ийн профессор С.Даваад Монгол Улсын Гавьяат багш цол хүртээлээ. С.Даваа багшдаа баяр хүргэе.