“ЭРДЭМТЭН(Д) АЖЛЫН БАЙРАНДАА” сэдэвт гэрэл зургийн, “БИ ЭРДЭМТЭН” сэдэвт гар зургийн уралдаан

Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд шинжлэх ухаан, технологийн салбарын нийт ажилчдын дунд “ЭРДЭМТЭН(Д) АЖЛЫН БАЙРАНДАА” сэдэвт гэрэл зургийн, хүүхэд багачуудын дунд “БИ ЭРДЭМТЭН” сэдэвт гар зургийн, мэргэжлийн гэрэл зурагчин болон гэрэл зураг сонирхогчдын дунд шинжлэх ухаан, технологийн чөлөөт сэдэвт гэрэл зургийн уралдааныг зарлаж байна.
Уралдааны зорилго:
Шинжлэх ухаан, технологийн салбарыг олон нийтэд сурталчилан таниулах, хүүхэд залуучуудын шинжлэх ухаанч сэтгэлгээ нээх, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах
Хамрах хүрээ:
“Эрдэмтэн(д) ажлын байрандаа” сэдэвт гэрэл зургийн төрөл
– Шинжлэх ухаан, технологи¬йн салбарт ажиллаж байгаа нийт албан хаагчид
“Би эрдэмтэн” сэдэвт гар зургийн төрөл
– Балчир (3-6 нас)
– Бага (7-10 нас)
– Хүүхэд (11-16 нас)
ШУТ-ийн чөлөөт сэдэвт гэрэл зургийн төрөл
– Мэргэжлийн гэрэл зурагчин
– Гэрэл зураг сонирхогч
Тавигдах шаардлага:
– Уралдааны нэр, агуулгад нийцсэн байх;
– Нэг оролцогч 10 хүртэлх бүтээлээр оролцох боломжтой;
– Уралдаанд ирүүлсэн бүтээл нь зохион байгуулагчдын гэрэл зургийн сан хөмрөгт зохиогчийн эрхтэйгээ хадгалагдах;
– Уралдааныг сурталчлах ажлыг нийтэд хүргэх зорилгоор ирүүлсэн бүтээлийг сонин хэвлэл, цахим сүлжээнд нийтлэх, гэрэл зургийн үзэсгэлэн гаргахыг зөвшөөрсөн тохиолдолд бүтээлээ ирүүлэх;
– Шагналт байранд шалгарсан бүтээлийн зохиогчийн амины эрх нь зохиогчид үлдэх ба бүтээлийг цаашид ном, сэтгүүлд хэвлэх, сурталчилгааны ажилд ашиглах эрх нь зөвхөн зохион байгуулагчид үлдэнэ. Зургийг ашиглах тохиолдолд зохиогчийн эрхийн тухай хуулийн дагуу зохиогчийн нэрийг заавал дурдах;
– Бүтээлийг 300 pdi-аас доошгүй нягтралтай jpg форматтай цахим хэлбэрээр ирүүлэх;
– Бүтээл эзэмшигчийн овог нэр, харилцах утасны дугаар, электрон шуудангийн хаягийн мэдээллийг дэлгэрэнгүй ирүүлэх;
– Гар зургийг А3 формат (420х297 мм) дээр усан будаг, гуаш, өнгийн харандаа, фламастер зэрэг зургийн бүх хэрэгсэл, материалыг ашиглаж зурсан байх.
Хүлээн авах хугацаа:
Уралдаанд оролцох бүтээлийг info@mas.ac.mn цахим хаягт 2021 оны 12 сарын 15–ны өдрийн дотор ирүүлэх.
Шалгаруулалт:
Урьдчилсан шалгаруулалтыг 2021 оны 12 сарын 20-ны өдөр явуулна.
Шалгарсан бүтээлээр 2021 оны 12 сарын 20-22-ны хооронд “Би Эрдэмтэн” бүтээлийн үзэсгэлэн дэлгэнэ.
Шилдэг бүтээлийг шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Шинжлэх ухаан, амьдрал” сэтгүүлийн 2022 оны дугаарт нийтлэнэ.
Шагналын сан: 6,000,000 төгрөг
“Эрдэмтэн(д) ажлын байрандаа” сэдэвт гэрэл зургийн төрлөөр 5 хүртэлх бүтээлд Нийт 3,000,000 төгрөг
“Би эрдэмтэн” сэдэвт гар зургийн төрлөөр 15 хүртэлх бүтээлд Нийт 2,000,000 төгрөг
ШУТ-ийн чөлөөт сэдэвт гэрэл зургийн төрлөөр 3 хүртэлх бүтээлд Нийт 1,000,000 төгрөг
Зохион байгуулагч:
Боловсрол, шинжлэх ухааны яам
Монгол улсын Шинжлэх ухааны Академи