2002-2004 онд “Цөмийн бүтэц, урвалын судалгаа”,
2005-2007 онд “Цөмийн урвал”
2008-2010 онд “Цөмийн динамик” сэдэвт суурь судалгааны ажил гүйцэтгэж,нейтрон ба гамма-квантаар явагдах цөмийн урвалуудыг судалж, дараах үр дүнг гарган авлаа:

  • Цөмийн урвалын статистик загвар, экситон загвар,хавтгай долгионы дөхөлт гурвыг өргөтгөн хөгжүүлж, хурдан нейтроноор явагдах (n,a) ба (n,p) урвалын огтлолын шинэ томъёонуудыг гаргав.
  • Нейтроны энерги 2-20 МэВ үед явагдах (n,a) ба (n,p) урвалын огтлолын өгөгдлүүдэд систематик анализ хийж, нилээд хэдэн шинэ зүй тогтлыг илрүүлэв.
  • Хуваагдлын спектртэй нейтроны дундаж эффектив энерги (n,p) урвалын хувьд 3-4 МэВ, (n,a) урвалын хувьд 5-6 МэВ байгааг харуулав.
  • Электроны цикл хурдасгуур МТ-22 микротрон дээр гамма-цацрагаар явагдах (g,p) ба (g,n) урвалын жинлэсэн дундаж огтлолыг Ti, Mo, Cu, Ni зэрэг элементийн зарим изотоп дээр хэмжин тодорхойлов.
  • KNK II, SNR-300, PWR зэрэг реакторын бүтээцийн материалд түгээмэл хэрэглэгддэг зарим хайлшид (n,a) урвалын үр дүнд хуримтлагдах гелийн хэмжээг нейтроны интеграл урсгалаас хамааруулан тооцоолов.
  • Хурдан нейтроноор явагдах (n,a) урвалын үед цөмийн гадаргуу дээр a-кластер үүсэх магадлалыг нейтроны энергийн янз бүрийн утганд тодорхойлов.
  • Өөрсдийн гаргасан онолын огтлолын томъёогоо ашиглан 14N, 64Zn, 147Sm цөмүүд дээр явагдах (n,a), (n,p), (n,2n), (n,d), (n,t) урвалуудын огтлолыг нейтроны энергиэс хамааруулан тооцоолов.
  • Нейтроноор явагдах урвалын огтлолын систематик анализын үр дүн болон онолын томъёогоо ашиглан  хэмжигдээгүй цөмийн хувьд (n,a) урвалын огтлолыг үнэлэн тооцоолох боломжтойг харуулав.
  • Дубна хот дахь ЦШНИ-ийн Нейтрон физикийн лаборатори болон Бээжингийн их сургуулийн Хүнд ионы физикийн институтийн эрдэмтэдтэй хамтран нам, бэсрэг, өндөр даралтын гурван ионжилтын камер бүхий компьютерийн удирдлагатай иж бүрэн автомат альфа-спектрометр зохион бүтээж, нейтроны энерги 1-7 МэВ үед явагдах (n,a) урвалыг хөнгөн цөм: 6Li, 10B, бэсрэг масстай цөм: 39K, 40Ca, 54Fe, 58Ni, 64Zn, 67Zn, 95Mo, хүнд цөм: 143Nd, 147Sm, 149Sm зэрэг дээр судалж, энергийн спектр, өнцгөн түгэлт, дифференциал ба интеграл огтлолыг тодорхойлов. Гарган авсан туршлагын үр дүнгээ онолын загвар, тооцоонуудтай харьцуулж, урвалын механизм бай-цөмийн масс болон тусч буй нейтроны энергиэс хэрхэн хамаарч байгааг харуулав.
  • Эдгээр судалгааны үр дүнг Physical Review.C, Applied Radiation and Isotopes, The European Physical Journal, Nuclear Instruments and Methods, Nuclear Science and Engineering зэрэг олон улсын болон ОХУ, БНХАУ-ын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлж, АНУ, Швейцарь, Франц, Япон, ОХУ, Монгол, БНСУ зэрэгт болсон олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэж, эмхэтгэлд нь хэвлүүлсэн.

Тухайн судалгааны чиглэлээр 1 доктор, 7 магистр хамгаалж, 1 монограф бичив.

Leave a Reply