МУИС-ийн Цємийн Физикийн Судалгааны Тєв (ЦФСТ) бол бага энергийн цємийн физикийн суурь болон хавсрага судалгаа эрхлэн явуулдаг манай улсын сургалт, эрдэм шинжилгээний байгууллага юм.

ЦФСТ 1965 онд байгуулагдсанаас хойш сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хослуулан явуулж ирсэн. Тус төв нь өнөөдөр Цөмийн өгөгдөл зүй, Цөмийн аналитик арга,  Цөмийн эрчим хүч ба технологи гэсэн 3 сектор, Цөмийн физик, технологийн тэнхим бүхий бүтэц зохион байгуулалттай багш, эрдэм шинжилгээний ажилтан, инженер, сургалтын туслах ажилтан, үйлчлэгч зэрэг 24 ажилтан, 100 гаруй оюутан, магистр, докторын суралцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо тус төвд ажиллагсдын 60% нь эрдмийн зэрэг, цолтой, Дубна дахь ЦШНИ-д ажилласан, ОУАЭА-ийн шугамаар мэргэжил дээшлүүлсэн ажлын арвин туршлагатай хүмүүс билээ.

Манай хамт олон

ЦФСТ-д электрон хурдасгуур-микротрон, нейтроны генератор, цацраг идэвхт изотопон үүсгүүрүүд, гамма, альфа, рентген цацрагийн спектрометр зэрэг АНУ, Австрали, ОХУ, Унгар, Польш, Болгар улсуудад үйлдвэрлэгдсэн өндөр үзүүлэлт, нарийн ажиллагаатай орчин үеийн багаж төхөөрөмжөөр тоноглогдсон 10 гаруй лаборатори, цөмийн физик, технологи, инженерийн чиглэлийн мэргэжлийн сурах бичиг, ЦШНИ, ОУАЭА-ийн тогтмол хэвлэл сэтгүүл, препринт зэргээс бүрдсэн 3000 гаруй ном сэтгүүл бүхий номын сан ажиллаж байна.