ЦӨМИЙН ФИЗИКИЙН СУДАЛГААНЫ ТӨВИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО

Цөмийн физикийн судалгааны төвийн эрхэм зорилго бол цөмийн физик, технологи, инженерчлэлийн чиглэлээр шинэ мэдээлэл, үр дүн гарган авах; шинэ арга зүй, дэвшилтэт технологи боловсруулах, нэвтрүүлэх;багаж төхөөрөмж зохион бүтээх судалгаа хийж, сургалт явуулдаг үндэсний тэргүүлэх байгууллага байхад оршино.

 ЦӨМИЙН ФИЗИКИЙН СУДАЛГААНЫ ТӨВИЙН ЧИГ ҮҮРЭГ

Цөмийн физикийн судалгааны төвньцөмийн физик, технологи, инженерчлэлийн чиглэлээр шинэ мэдээлэл, үр дүн гарган авах; шинэ арга зүй, дэвшилтэт технологи боловсруулах, нэвтрүүлэх; багаж төхөөрөмж зохион бүтээх судалгаа хийж, сургалт явуулдаг үндэсний тэргүүлэх байгууллага байх эрхэм зорилгынхоо хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  1. Цөмийн физикийн суурь судалгаа: Цөмийн бүтэц, урвалын механизм, нейтроны болон реакторын физикийн туршлагын ба онолын судалгаа;
  1. Хэрэглээний цөмийн физикийн судалгаа: цөмийн аналтитик арга зүй, цацрагийн технологийн судалгаа/боловсруулалт, инноваци хийх, цөмийн багаж төхөөрөмжзохион бүтээх (эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, геологи, уул уурхай, үйлдвэр зэрэгт нэвтрүүлэх);
  1. Цөмийн эрчим хүч, цөмийн түлшний судалгаа: уран, торийн олборлолт,боловсруулалтын технологи, цөмийн түлшний цикл, трансмутаци, судалгааны болон эрчим хүчний реакторын судалгаа хийх; цацраг идэвхт изотоп гарган авах, цөмийн эрчим хүч ашиглах шинжлэх ухааны үндэслэл боловсруулах;
  1. Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын дүрэм журам боловсруулах шинжлэх ухааны үндэслэл, зөвлөмж гаргах: захиалгат төсөл хэрэгжүүлэх замаар цацрагийн хамгаалалт, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын судалгаа хийж, зөвлөмж гаргах; цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн эрчим хүч ашиглах салбарын стандарт, норм,  дүрэм, журам, заавар, зөвлөмж боловсруулах зэрэг судалгаа, боловсруулалтын үйл ажиллагаа эрхлэх;
  1. Сургалт: цөмийн физик, технологи, инженерчлэлийн бүх шатны боловсрол олгох; мэргэшүүлэх; дадлагажуулах; мөн цөмийн технологи, эрчим хүчийг ашиглахын ач холбогдлын талаар олон нийтэд сурталчлах, мэдлэг дээшлүүлэх сургалт явуулахболно.

 ЦӨМИЙН ФИЗИКИЙН СУДАЛГААНЫ ТӨВИЙН ОЙРЫН ЗОРИЛГУУД

(2014-2020)

  1. Цөмийн физик, технологи, арга зүйн чиглэлээр олон улсын түвшинд хүрсэн судалгаа явуулах;
  2. Цөмийн эрчим хүчийг ашиглах; цөмийн арга зүйг үйлдвэр, хөдөө аж ахуй, анагаах ухаан, экологи зэрэг салбаруудад нэвтрүүлж, хэрэглэх асуудлуудаар улсын хэмжээний хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэхэд тэргүүлэх байр сууринаас идэвхтэй оролцох;
  3. Цөмийн физик, технологи, инженерчлэлийн чиглэлээр сургалт, судалгааны ажлыг өндөр түвшинд явуулах нөхцлийг сайжруулах.

 ЦӨМИЙН ФИЗИКИЙН СУДАЛГААНЫ ТӨВИЙН ОЙРЫН ЗОРИЛТУУД

(2014-2020)

  1. Цөмийн физик, технологи, арга зүйн чиглэлээр олон улсын түвшинд хүрсэн үр дүн гаргаж авах зорилгоор дараах чиглэлүүдээр судалгааны ажил хийх зорилтууд дэвшүүлж байна. Үүнд:

1.1.  Цөмийн физикийн тулгуур судалгааны чиглэл:

–    Нейтрон ба гамма-цацрагаар явагдах урвалын механизмын судалгаа (компаунд, шууд, хагас шууд механизмын онолын загвар боловсруулж тооцоо хийх);

– Цөмийн мэдээллийн үндэсний сан бүрдүүлэх (хэрэглэгчдэд үйлчлэх, зөвлөх, мэдээлэлд системчилсэн дүн шинжилгээ хийх, шинэ зүй тогтол хайх);

–   Цөмийн бүтэц, шинж чанарын судалгаа (кластер бүтэц, шинэ изотоп, изомер хайх, задралын схем тодотгох);

 1.2.  Хэрэглээнийцөмийн физикийн судалгааны чиглэл:

–  Хүрээлэн байгаа орчинд (хөрс, ус, агаар, биологийн дээж) химийн элементүүдийн болон цацраг   идэвхийн судалгаа;

–    Ионжуулах цацрагийн хүн амдүзүүлэх ачаалал, мониторингийн судалгаа;

–   Үйлдвэрийн технологийн процессыг хянаж удирдах, үйлдвэрийн бүтээгдэхүүний чанар, найрлагын судалгаа;

–  Ураны хүдэр болон бусад ашигт малтмал дахь элементийн агуулгыг цөмийн физикийн аргаар тодорхойлох арга, технологи боловсруулах судалгаа;

–  Цацрагаар боловсруулах технологи; цацрагаар шарагдсан бодисын бүтэц, шинж чанарын судалгаа;

  1. Цөмийн эрчим хүчийг ашиглах; цөмийн арга зүйг үйлдвэр, хөдөө аж ахуй, анагаах ухаан, экологи зэрэг салбаруудад нэвтрүүлж, хэрэглэх асуудлуудаар улсын хэмжээний хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэхэд тэргүүлэх байр сууринаас идэвхтэй оролцох зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дэвшүүлэх зорилтууд:

2.1.  Монгол улсад цөмийн эрчим хүчийг ашиглах судалгаа;

2.2.  Цөмийн Энергийн Комисстой нягт хамтын ажиллагаатай байж, цөмийн энерги, цацраг идэвхт ашигт малтмал ашиглах талаар эрх зүйн орчин бүрдүүлэх; цацрагийн аюулгүй байдал, хяналттын асуудлаар заавар зөвлөмж, норм, норматив, дүрэм журам боловсруулахад оролцох;

2.3.  Цөмийн технологи боловсруулах, нэвтрүүлэх, дамжуулах, захиалгаар төсөл хэрэгжүүлэх, инновацийн үйл ажиллагааг зохицуулах менежменттэй болгох;

  1. Цөмийн физик, технологи, инженерчлэлийн чиглэлээр сургалт, судалгааны ажлыг өндөр түвшинд явуулах нөхцлийг сайжруулах талаар хүрэгжүүлэх зорилтууд:

3.1.     Сургалт, судалгааны чанарын түвшинг хангахуйц лаборатори, тоног төхөөрөмжтэй болох (төсөл боловсруулж, Засгийн газар, олон улсын байгууллага, бизнесийн түншүүдээс санхүүжилт олох);

3.2.     ОУАЭА-ийн техникийн тусламжаар эрдэм шинжилгээ, сургалтын зориулалттай, эмнэлгийн оношлогоо, эмчилгээний цацраг идэвхт изотоп гарган авахболомжтой судалгааны реактортой болох (төслийн үндэслэл боловсруулж, Засгийн газарт өргөн барих);

3.3.     Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА), Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ) зэрэг олон улсын болон гадаад орны цөмийн судалгааны төвүүдтэй хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, гадаад хамтын ажиллагаанд түшиглэнолон улсын түвшинд хүрсэн судалгаа явуулах нөхцлийг бүрдүүлэх;

3.4.     Хүний нөөцийг чадваржуулах, төвд хуримтлагдсан мэдлэгийг тасралтгүй хөгжүүлэх, ажлын үр дүнг бүтээгдэхүүний чанараар үнэлэх тогтолцоо нэвтрүүлэх;

3.5.     Эрхэм зорилгод нийцэх аливаа хэлбэрийн үйл ажиллагаа явуулж санхүүгийн орлогыг нэмэгдүүлэх;

3.6.     Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энерги ашиглах талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд цөмийн физик, технологи, инженерчлэлийн судалгаа, сургалтын үйл ажиллагаагаа өргөжүүлж, үндэсний тэргүүлэх байгууллагын статусаа баталгажуулахзэрэг болно.

Ойрын хугацааны эдгээр зорилгыг хэрэгжүүлснээр цөмийн эрчим хүчийг ашиглах; цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалтыг технологийн өндөр түвшинд гүйцэтгэх хэтийн зорилго дэвшүүлж байгаа болно.