Print this Page

Биет нөөц

  • Электроны цикл хурдасгуур Микротрон МТ-22

Микротрон нь ЦШНИ-д хоёр талын эрдэмтэд, мэргэжилтэн нарын хамтран зохион бүтээсэн, электрон, гамма, нейтроны цацрагийн горимд ажиллаж байгаа манай улсын анхны электроны хурдасгуур юм. Микротрон дээр атом цөмийн физикийн суурь болон хэрэглээний судалгааны түвшин, боломжийг дээшлүүлэх, судалгааны шинэ арга аргачлал боловсруулах, хамтын туршилт судалгаа, сургалт явуулж байна.

microtron

Микротроны цацрагийн үндсэн үзүүлэлт

Электроны энерги 22Мэв
Электроны дундаж гүйдэл 15-25MкА
Гүйдлийн импульсийн урт 2,5-3Mкс
Гамма-квантын урсгалын нягт 7,2.1011 -2,5.1013)ф/см2∙с
Хурдан нейтроны гаралт 6.1010- 6.1011 )n/с
Дулааны энергитэй нейтроны урсгалын нягт (107-108 )n/см2 ∙с
Резонансын энергитэй нейтроны урсгалын нягт (106-107)n/см2∙с
Нейтроноор шарах төрөөрөмжийн багтаамж 100-150 дээж

Микротрон дээр хийгдэж буй судалгааны чиглэлүүд

  1. Атом цөмийн бүтцийн суурь судалгаа
  2. Цацрагийн бүтэц үзүүлэлтийг тодорхойлох
  3. Бодисын бүтцийн элементийн найрлага тодорхойлох шинжилгээ
  4. Цацрагийн үйлчлэлээр үнэт, хагас үнэт чулуунд шинэ шинж чанар оруулах
  5. Биологийн зарим объектод цацрагийн нөлөөг туршиж үзэх
  6. Цөмийн физик, технологийн сургалт. /бакалавр, магистр, доктор/

microton3

microtron2

 

  • Нейтроны генератор

Нейтроны генератор дээр хурдан нейтроны үйлчлэлээр явагдах цөмийн урвалын судалгаа болон нейтрон идэвхжилтийн анализ хийдэг.

NA-4

Үндсэн үзүүлэлт

Нейтроны энерги 14МэВ
Нейтроны гаралт 1010н/с
  • Рентген флуоресценцийн спектрометр

Энэ төхөөрөмж дээр геологи, уул уурхайн болон бусад нунтаг, хатуу дээжинд химийн элементийн найрлагыг шуурхай, өндөр нарийвчлалтай тодорхойлдог.

XRF lab

Үндсэн үзүүлэлт:

Энергийн ялгах чадвар 180эВ (5,9кэВ-д)
Детекторын мэдрэх чадвар 10-100%
  •  Гамма спектрометр

 Байгалийн цацраг идэвхт элементийн (U, Ra, К гэх мэт) судалгаа болон идэвхжлийн шинжилгээнд гамма спектрометрийг ашигладаг.

Untitled

  • Цацрагийн хэрэглээний лаборатори

Энэхүү лабораторид атом цөмийн арга, багаж төхөөрөмжийг үйлдвэрлэл хэрэглээнд нэвтрүүлэх судалгаа хийдэг. Манай эрдэмтэд, судлаачдын боловсруулсан багажаар нүүрсний илчлэг, үнслэгийг тодорхойлохоос гадна, орчны цацраг идэвхийн судалгаа хийдэг.

Untitled-9

SPECTRO XEPOS рентгенфлуоресценцийн спектрометр

Энэ багаж нь Na-U хүртэлх элеметийг 0,1-10% нарийвчлалтайгаар тодорхойлдог, анализ хийдэг багаж юм.

Untitled

Үндсэн үзүүлэлт

Excitation • Optimized especially for the analysis of high to medium atomic numbers• Depending on the application, up to 8 optimized polarization and secondary targets are used
Detection system  • 10 mm2 Si-Drift Detector (SDD) with Peltier cooling• Spectral resolution (FWHM) at Mn Ka ≤ 150 eV
Sample handling • Sample tray with 12 positions for samples with diameters of 32 or 40 mm• Analysis in He atmosphere or optional in vacuum
  • Нейтроны изотопон үүсгүүрүүд

Cf-252 ба 239-Pu-Be нейтроны үүсгүүрүүдийг бакалавр, магистр, докторын сургалтанд зориулан цөмийн урвал явуулах, нейтрон идэвхжлийн анализ хий зэрэгт ашигладаг. Нейтроны урсгал 107-108н/с. Мөн Цөмийн судалгааны төвд Cd-109, Am-241, Cs-137, Co-60 зэрэг цацраг идэвхит үүсгүүрүүдийг  сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зориулан нейтрон идэвхжилийн шинжилгээ, рентген флоуресценцийн анализ, цөмийн физикийн лабораторийн ажлуудад хэрэглэж байна.

 uusguur1  uusguur

 

  • Цацрагийн мониторингийн лаборатори

Альфа, бета, гамма тоолуур бүхий тус лабораторид хүрээлэн буй орчны болон хүнсний бүтээгдэхүүний дээжид буй цацраг идэвхт бодисын түвшинг тодорхойлдог.

Untitled-8

 

  • Радиохимийн лаборатори

Цөмийн цацрагийн тоолуурууд, татах шүүгээ, шатаах зуух, хамгаалалтын бусад хэрэглэгдэхүүнээр тоноглогдсон уг лабораторид цацраг идэвхт бодисын химийн судалгаа, сургалт явуулдаг.

Untitled-10

 

  • Цөмийн физик, технологийн тэнхим

Цөмийн физикийн кабинет 1968 оноос эхлэн физикийн ангиас цөмийн физикийн чиглэлээр групп нээж, 1997 оноос Цөмийн технологийн ангид элсэлт авч бакалаврын сургалт явуулж байгаагаас гадна магистр, докторын сургалтыг эрдэм шинжилгээний ажилтай хослон явуулж байна. Магистр, докторын сургалт болон эрдэм шинжилгээний ажилд зориулагдсан цөмийн физикийн мэдээллийн сан бүрдүүлэн хэрэглэж байна.

  • Шингэн сцинтилляцийн спектрометр

Шингэн дээжин дэх альфа, бета, цацраг идэвхийн түвшинг нарийн тодорхойлдог энэ төхөөрөмжийг сургалт, судалгааны ажилд хэрэглэдэг.

Untitled-11

Эффективность:

  • H3 – 60%С14 – 95%
  • Rn222 – 300% (1)
  • Ra226 – 400% (2)

(1) Rn222 нь Po218, Po214охин цөмтэй тэнцэнэ

(2)Ra226 нь гурван охин цөмтэй тэнцэнэ

  • Рентген цацрагийн бүрэн ойлтын спектрометр

 Өндөр мэдрэх чадвартай энэхүү төхөөрөмж дээр шингэн дээжинд химийн элементийн найрлагыг нарийн тодорхойлдог. Тухайлбал, хүнс, ундааны сорьцонд хортой, хүнд элементийн орцыг хянадаг.

Untitled-5

Үндсэн үзүүлэлт:

Энергийн ялгах чадвар 180эВ (5,9эВ-д)
Мэдрэх чадвар 10-100%
  •  КЛАСТЕР СЕРВЭР

Сервэр нь 60 процессортой (60 параллель тооцоог хийх боломжтой), 27 GB санах ой болон 5.5 TB хатуу дисктэй. Нейтрон, фотоны шилжилт, реакторын дулааны гидравлик, реакторын аюулгүй байдал болон дахин критик болох анализ хийх кодуудыг ажиллуулж байна.

Permanent link to this article: http://nrc.num.edu.mn/?page_id=77