Монгол улс ууган их сургуулийнхаа тоо-физикийн багш мэргэжлээр аравхан удаагийн төгсөлт хийсний дараа цөмийн физикч бэлтгэхээр Дубнагийн ЦШНИ-д анхны 5 залууг илгээж байсан түүхтэй. Улмаар 1965 онд тус институтээс нейтроны генератор авч МУИС-д суурилуулан, Цөмийн шинжилгээний лаборатори байгуулсан нь тус төвийн эхлэл байв. Үндэсний мэргэжилтнүүд зохиомол цөмийн урвал явуулж, суурь болон хавсрага судалгаа хийх боломж ийнхүү харьцангуй эрт тавигджээ. Тус төв бага энергийн цөмийн физикийн салбарт суурь судалгаа явуулах, цөмийн арга зүй боловсруулах, шинэ техник технологи зохион бүтээж үйлдвэр практикт нэвтрүүлэх ажлыг тасралтгүй хийж ирлээ. Дэлгэрэнгүй