Ажлын зар /ЭНБД/

МУИС-ийн харьяа Цөмийн физикийн судалгааны төвд эрдэм шинжилгээний ажилтан/ЭНБД/ шалгаруулж авна.

Ажлын байрны нэр: Эрдэмтэн нарийн бичгийн дарга

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Цөмийн физикч эсвэл цөмийн технологич мэргэжлээр төгссөн байх
  • Докторын зэрэг хамгаалсан байх

Ур чадвар:

  • Орчин үеийн судалгааны арга техник эзэмшсэн байх
  • Харилцааны өндөр ур чадвартай, ёс суртахуунтай байх
  • Эх хэлний эрдэм шинжилгээний найруулга зүйг эзэмшсэн байх
  • Гадаад хэлийг академик түвшинд эзэмшсэн байх
  • Багаар ажиллах чадвартай

Бүрдүүлэх материал

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар

Бүртгэл: 2021 оны 6 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл дээрх материалуудыг ЦФСТ-ийн 206 тоот өрөөнд болон t.jamiyansuren@num.edu.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Утас: 11-456348 , 99079756

ЦФСТ-ийн захиргаа