Цөмийн физикийн судалгааны төвд төрийн үйлчилгээний албан тушаалын дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна. Сонирхсон иргэн 2023 оны 9 дугаар сарын 30-ний өдрийн дотор ажилд орох хүсэлтээ холбогдох бичиг баримтын хамт дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.
Ажлын байрны нэр: Төвийн албан бичиг хэрэг, архив, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн
Албан тушаалын ангилал, зэрэглэл: ТҮ-7 (+ ЗГ-ийн тогтоолоор баталсан бусад нэмэгдэл)
Албан тушаалын зорилго: Төвийн албан бичиг хэргийг холбогдох хууль журмын дагуу хөтлөх, төлөвлөх, архивлах, байрны зохион байгуулалттай холбоотой чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Тавигдах шаардлага:
- Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
- Мэргэшил: Албан бичиг хэрэг хөтлөлтөөр ажиллаж байсан бол давуу тал болно.
- Ур чадвар: Нягт нямбай, хувийн зохион байгуулалт сайтай, ёсзүйтэй, харилцааны чадвартай, тогтвор сууршилтай ажиллах сонирхолтой.
Бүрдүүлэх бичиг баримт:
- Төрийн албан хаагчийн анкет (А хэсэг)
- Мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар
- Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар
Ажилд орохыг хүссэн өргөдөл
МУИС-ийн харьяа Цөмийн физикийн судалгааны төв
Улаанбаатар 13330, Баянзүрх дүүрэг,
Хүрээлэнгүүдийн нэгдсэн байр,
Энхтайвны өргөн чөлөө 122/1,
Холбоо барих утас: 11-456348; 99069698
И-мэйл: grp-nrc-office@num.edu.mn