Цөмийн физикийн судалгааны төвд төрийн үйлчилгээний албан тушаалын дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна. Сонирхсон иргэн 2023 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн дотор ажилд орох хүсэлтээ холбогдох бичиг баримтын хамт дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.
Ажлын байрны нэр: Эрдэмтэн нарийн бичгийн дарга
Албан тушаалын ангилал, зэрэглэл: ТҮ-ШУ-4 (+ ЗГ-ийн тогтоолоор баталсан бусад нэмэгдэл)
Албан тушаалын зорилго: Төвийн судалгааны тэргүүлэх чиглэл, стратегийн зорилтын хүрээнд төвийн эрдэм шинжилгээний ажил, шинжлэх ухаан, технологийн сэдэв, төсөл, гэрээт ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавих, тайлагнах, нэгжүүдийн үйл ажиллагааг зохицуулах, захиргааны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, удирдлагыг мэдээллээр хангах.
Тавигдах шаардлага:
- Боловсрол: Дээд, Цөмийн физикч, технологич, инженер, Физикч
- Мэргэшил: Доктороос доошгүй зэрэгтэй.
- Ур чадвар: Эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэж, удирдаж байсан туршлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, ёс зүйтэй, харилцааны чадвартай, тогтвор сууршилтай ажиллах сонирхолтой.
Бүрдүүлэх бичиг баримт:
- Төрийн албан хаагчийн анкет (А хэсэг)
- Мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар
- Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар
Ажилд орохыг хүссэн өргөдөл
МУИС-ийн харьяа Цөмийн физикийн судалгааны төв
Улаанбаатар 13330, Баянзүрх дүүрэг,
Хүрээлэнгүүдийн нэгдсэн байр,
Энхтайвны өргөн чөлөө 122/1,
Холбоо барих утас: 11-456348; 99069698
И-мэйл: grp-nrc-office@num.edu.mn