Print this Page

Мэндчилгээ

Монгол улс ууган их сургуулийнхаа тоо-физикийн багш мэргэжлээр аравхан удаагийн төгсөлт хийсний дараа цөмийн физикч бэлтгэхээр Дубнагийн ЦШНИ-д анхны 5 залууг илгээж байсан түүхтэй. Улмаар 1965 онд тус институтээс нейтроны генератор авч МУИС-д суурилуулан, Цөмийн шинжилгээний лаборатори байгуулсан нь тус төвийн эхлэл байв. Үндэсний мэргэжилтнүүд зохиомол цөмийн урвал явуулж, суурь болон хавсрага судалгаа хийх боломж ийнхүү харьцангуй эрт тавигджээ. Тус төв бага энергийн цөмийн физикийн салбарт суурь судалгаа явуулах, цөмийн арга зүй боловсруулах, шинэ техник технологи зохион бүтээж үйлдвэр практикт нэвтрүүлэх ажлыг тасралтгүй хийж ирлээ. Манай судлаачид цөмийн бүтэц, урвал зэрэг суурь судалгааны ажлыг голчлон ЦШНИ-ийн хамтын ажиллагааны хүрээнд тус институтын суурь төхөөрөмж дээр хийж ирсэн ба гаргаж авсан шинэ үр дүнгүүд нь гадаадын нэр хүнд бүхий мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлэгдэж, ишлэгдсээр байна. Дэлгэрэнгүй 

Permanent link to this article: http://nrc.num.edu.mn/