2014-05-21
ОУАЭ-ийн Техникийн хамтын ажиллагааны газрын Ази, Номхон далайн бүсийн хэлтсийн дарга Oscar Acuna тус төвд зочилж, ОУАЭА-ийн техникийн хамтын ажиллагааны тусламжаар хэрэгжүүлэх төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах, ЦСТ-д шаардлагатай зарим мэдээллийг олж өгөх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
2014-06-06
ОЭАЭА-ийн дэмжлэгээр тус МУИС дээр 2014 оны 6 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулсан Азийн цөмийн технологийн боловсролын сүлжээ (ANENT) –ний ажлын уулзалтад оролцсон Жордон улсын Атомын Энергийн Комиссын Технологи ба мэдээллийн аюулгүй байдлын захиргааны дарга Махмуд Ассаф (Mahmoud Assaf), Тайландын Чулалонкорн Их Сургуулийн Инженерчлэлийн факультетийн Цөмийн инженерчлэлийн тэнхмийн багш Фонфает Ренванич (Phongphaeth Pengvanich) нар тус ЦСТ-ийн семинарт илтгэж, өөрийн орны цөмийн хөтөлбөр, цөмийн хүний нөөцийн бодлого, сургалтын талаар танилцуулан, холбогдох асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцсан юм.
2014-07-08
Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны цөмийн зөвлөх ноён Christophe XERRI тус ЦСТ-тэй танилцаж, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцав.
2014-09-11
Япон улсын Осака их сургуулийн Цөм ба эгэл бөөмийн физикийн багийн ахлагч профессор Т.Кишимото (Tadafumi Kishimoto), Суурь цөмийн физикийн багийн ахлагч профессор М.Номачи (Masaharu Nomachi) нар тус Цөмийн судалгааны төвд зочилж, хамтын ажиллагаа, оюутан сургах боломжийн талаар ярилцаж, төвийн семинарт илтгэл тавив.
2014-10-07
Монгол Улсын Засгийн Газар, Европын цөмийн судалгааны байгууллага (ЦЕРН) хооронд Их энергийн физикийн салбарт шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурахаар ирсэн ЦЕРН-ийн Гадаад харилцаа эрхэлсэн захирал ноён Р.Фосс (Dr. Ruedger Voss) тус ЦСТ-д зочилж, үйл ажиллагаатай танилцав.
2014-10-09
Монгол улсын Цөмийн энергийн газар ба Японы атомын энергийн агентлиг хоорондын цөмийн хүний нөөцийн хөгжлийн хамтын ажиллагааны зохицуулах хорооны (steering committee) 5 дугаар уулзалтын төлөөлөгч Цөмийн хүний нөөцийн хөгжлийн төвийн Олон улсын цөмийн хүний нөөцийн хөгжлийн хэсгийн ахлагч Казүюки Накамура, ахлах мэргэжилтэн Юкико Ябүүчи нар тус төвд зочилж, Монголын цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэхэд цаашид хамтран ажиллах талаар мэдээлэл өгч, санал солилцон, цаашдын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
2014-10-23, 24
БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт хүрээлэн (KAIST) –гийн Цөмийн болон квант инженерчлэлийн тэнхмийн профессор Prof. Gyuseong Cho& Prof. Seungryong Cho нар тус ЦСТ-д зочилж, KAIST дaхь олон улсын цөмийн боловсролын хөтөлбөрөө танилцуулж, цаашид ЦСТ-өөс залуусыг цөмийн инженерчлэлийн чиглэлээр бүрэн тэтгэлэгтэй суралцуулах болон хоёр талын хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцлаа.