Цөмийн физикийн судалгааны төв нь “Сорилт болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” ISO/IEC 17025:2017 (MNS ISO/IEC 17025:2018) стандартын дагуу тусгай сорилтод хамрагдан 2021 онд дахин магадлан итгэмжлэгдсэн болно.
Тус төвд аналитик шинжилгээний нарийвчлалыг хангасан дараах шинжилгээнүүдийг хийдэг. Үүнд:
- Цөмийн гамма спектрометрийн аргаар уулын чулуулаг, уран торийн хүдэр, нүүрс, барилгын материал,түүний түүхий эд болон үр тариа, төмс, хүнсний ногоо мах, сүү, хүнсний бусад бүтээгдэхүүн,тамхи түүнчлэн хүрээлэн байгаа орчны дээжинд Ra-226 (U), Th-234, K-40 зэрэг байгалийн цацраг идэвхит элементийн хувийн идэвхи ба Cs-137, Cs-134 изотопын хувийн идэвхийн 10% нарийвчлалтайгаар тодорхойлно. Мөн ус, барилгын гадна ба дотор агаарт Rn-222 –ын эзлэхүүний идэвхийг +/- 10%, уран, торий, калийн хувийн идэвхи болон цацрагийн түвшин хэмжээ, гамма цацрагийн тун, тунгийн чадлыг ±2 -5% -ийн нарийвчлалтайгаар тодорхойлох болно.
- Цөмийн идэвхжилийн анализын аргаар уулын чулуулаг уулын үйлдвэрийн бүтээгдэхүүн, хаягдал зэрэгт үелэх системийн K-аас U хүртлэх 40 орчим элементийн агуулга тодорхойлох ба дулааны нейтроны идэвхжилийн аргаар алтны агуулгыг өндөр нарийвчлалтайгаар шинжилнэ.
- Түүнчлэн гадна ба доторхи агаар дахь тоосонцорын агуулгыг РМ2.5 ба РМ10-2,5 хоёр фракцаар ялган жингийн аргаар тодорхойлох судалгаа, шинжилгээний ажил хийнэ.
- ЦФСТ нь 40 орчим жилд боловсруулж баталгаажсан изтопон үүсгүүртэй РФШ-ний аргуудаар уулын чулуулаг, уулын үйлдвэрийн бүтээгдэхүүн, хаягдал, нүүрсний дээжүүдэд үелэх системийн калигаас уран хүртлэх элементийн агуулгыг тодорхойлох шинжилгээг өндөр нарийвчлалтайгаар чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх болно.