Манай байгууллага дотоодын эрдэм шинжилгээний болон аж ахуйн байгууллагуудтай хамтын ажиллагаатай байдаг. Үүнд:
- ШУА-ийн Физик технологийн хүрээлэн
- ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэн
- Геологийн төв лаборатори
- “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр
- Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэн
- “МонАме” шинжлэх ухааны судалгааны төв
- Уул уурхай, барилгын материал үйлдвэрлэлийн компаниуд
Мөн манай төв нь гадаадын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай
– Хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх
– Шинжлэх ухааны мэдээлэл солилцох
– Хамтарсан хурал, уулзалт зохион байгуулах
– Нарийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх
– Олон улсын байгууллагаас техникийн туслалцаа авах зэрэг үндсэн хэлбэрээр хэд хэдэн түвшинд хамтран ажилладаг.
1. Монгол улс гишүүн нь болсон олон улсын байгууллагын хамтын ажиллагаанд Цөмийн Энергийн Газраар дамжиж хамрагддаг. Үүнд:
- Олон Улсын Атомын Энергийн Агентлаг, түүний зарим дэд бүтэц, үйл ажиллагаа:
– Ази, номхон далайн орны бүсийн хэлэлцээр (RCA);
– Азийн цөмийн технологийн боловсролын сүлжээ (ANENT);
- Дубна хот дахь Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт:
– Г.Н.Флеровын нэрэмжит Цөмийн урвалын лаборатори, И.М.Франкийн нэрэмжит Нейтроны физикийн лабораторитой хамтын ажиллагааны гэрээтэй;
– ЦШНИ-ийн хамтын ажиллагааны хүрээнд ФнНФЛ болон БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн Хүнд ионы физикийн институтийн Цөмийн физик, технологийн улсын түшиц лабораторитой гурвалсан хамтын ажиллагаатай.
- Итали улсын Триест хот дахь Олон улсын онолын физикийн төвд богино хугацаагаар хүн сургадаг.
- Ази дахь цөмийн хамтын ажиллагааны форум (FNCA)
2. Улсын Засгийн газар хоорондын гэрээний хүрээнд:
- Цөмийн эрчим хүч, цацраг идэвхт ашигт малтмал ашиглах талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр, санамж бичиг байгуулсан ОХУ, Франц, АНУ, БНХАУ, Энэтхэг, Япон, Солонгос улсуудад оюутан илгээн сургах;
- Шинжлэх ухаан, технологийн сангийн шугамаар ОХУ-ын Суурь судалгааны сангийн дэмжлэгтэй хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлдэг.
3. МУИС-тай гэрээтэй гадаадын их сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд:
- Токиогийн Технологийн Институтийн Цөмийн эрчим хүчний дэвшилтэт системийн судалгааны төв;
- ОХУ-ын Эрхүүгийн Улсын Их Сургуулийн Хэрэглээний физикийн институт болон Рентген спектрийн лаборатори;
- ОХУ-ын Томскийн Политехникийн Үндэсний Судалгааны Их Сургууль.
4. Бие даасан хамтын ажиллагааны гэрээтэй:
- Японы Хоккайдо их сургуулийн Байгалийн ухааны факультет;
- ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Эрхүү хот дахь Дэлхийн царцдас судлалын хүрээлэн
- Япон улсын Токиогийн технологийн их сургуулийн Цөмийн энергийн нэн шинэ системийн судалгааны төв (CRINES- Center for Research into Innovative Nuclear Energy System)