2013.02.06
Цөмийн энергийн газрын урилгаар хамтарсан семинар хийхээр ирсэн Японы Атомын энергийн агенлагийн ахлах зөвлөх, Японы Ази дахь цөмийн хамтын ажиллагааны форум (FNCA) -ын зохицуулагч, ОУАЭА-ийн дэд захирал асан Sueо Machi, Японы атомын үйлдвэрлэлийн форумын Олон улсын төвийн захирал Akio Toba, Иточу корпорацийн Цөмийн түлшний төслийн багийн дэд менежер Shuzo Kato нарын төлөөлөгчид ЦСТ-д зочилж, цөмийн салбарын хүний нөөцийн хөгжил, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцож, оюутнуудад лекц уншсан.
2013.02.21
АНУ-ын Эрчим хүчний яамны шугамаар хэрэгжиж буй “Дэлхийн аюулыг бууруулах хөтөлбөр”-ийн төсөл хэрэгжүүлэгч Садиа-гийн үндэсний лабораторийн төлөөлөгч L.W.Jemore, J.D.Nancy нар ЦСТ-ийн цацрагийн биет хамгаалалтыг сайжруулах төсөл хэрэгжүүлэхэд шаадлагын талаар зарим мэдээллийг тодотгох талаар ярилцав.
2013.04.05
АНУ-ын Эрчим хүчний яамны “Дэлхийн аюулыг бууруулах хөтөлбөр”-ийн мэргэжилтэн J.Labenson, Садиа-гийн үндэсний лабораторийн төлөөлөгч L.W.Jemore, Lloyd нар ЦСТ-ийн цацрагийн биет хамгаалалтыг сайжруулах төсөл хэрэгжүүлэх болсон тухай мэдэгдэж, бэлтгэл ажлын талаар ярилцав.
2013.05.02
Япон улсын Нигата хотод байрлалтай Хагаока-ийн технологийн их сургуулийн ерөнхийлөгчийн зөвлөх Kozo Ishizaki хүрэлцэн ирж, шинэхэн нээсэн цөмийн технологийн мэргэжлийн ангидаа Монголоос оюутан суралцуулах боломжийн талаар танилцах уулзалт хийв.
2013.06.03-10
ОХУ-ын Дэлхийн царцдас судлалын хүрээлэн Аналитик секторын эрхлэгч доктор А.Г.Ревенко, эрдэм шинжилгээний ажилтан доктор Т.Ю.Черкашина, С.В.Пантеева нар хоёр байгууллагын хамтын ажиллагааны шугамаар хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлах, төвийн Аналитик аргын салбарын судалгааны ажилтай танилцах, геологийн дээжид уран тодорхойлох рентгенфлуоресценцийн арга зүйг хамтран нарийвчлан боловсруулах, зөвлөгөө өгөх, харилцан туршлага солилцох болон “Орчин үеийн физикийн асуудлууд, ICCP-V” сэдэвт олон улсын хурал эрдэм шинжилгээний хуралд оролцохоор ирж ажиллав.
2013.06.15-21
ОУАЭА-ийн мэргэжилтэн Андреас Марквич ЦСТ-д ОУАЭА-ийн Ази Номхон Далайн Бүсийн хэлэлцээрийн тусламжаар хэрэгжиж буй “Цөмийн аналитик арга хэрэглэн агаарын бохирдолд хийх тогтвортой мониторингийг дэмжих” RAS/7/023 төслийн явцтай танилцан, агаарын бохирдлын судалгаанд рентгенфлюоресценцийн шинжилгээний арга хэрэглэхэд зөвлөлгөө өгч ажиллав.
2013.06.17-22
Токиогийн технологийн их сургуулийн Цөмийн энергийн нэн шинэ системийн судалгааны төвийн зочин судлаач доктор Акио Минато ЦСТ-д цөмийн судалгааны реакторын техник – эдийн засгийн үндэслэл боловсруулах асуудлаар зөвлөгөө өгөх, мөн симуляцийн программ ажиллуулахад зориулж ЦСТ-д хандивласан компьютерийн серверийг угсарч зүгшрүүлэхэд туслах ажил гүйцэтгэв.
2013.06.20
Беларуссын шинжлэх ухааны үндэсний академийн А.В.Лыковын нэрэмжит Дулаан- ба масс- солилцооны хүрээлэнгийн захирал О.Г.Пенязьков зочилж, хүрээлэнгийнхээ судалгааны чиглэлийг танилцуулав.
2013.08.27
БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Багшийн их сургуулийн Физик,электроник мэдээллийн сургуулийн захирал профессор О.Төгс нарын 4 хүн ЦСТ-тай хамстын ажиллагаа хөгжүүлэх талаар ярилцав.
2013.09.12
Азийн цөмийн хамтын ажиллагааны форум (FNCA-АЦХАФ) -ын “Цацрагийн аюулгүй байдал ба цацраг идэвхт хаягдлын менежмент” сэдэвт төслийн ажлын уулзалтын хүрээнд “АЦХАФ-ын гишүүн орнууд дахь Цацрагийн аюулгүй байдлын хяналт ба цацраг идэвхт изотопын шинжилгээ/хяналт” сэдэвт залуу судлаачдад зориулсан нэг өдрийн семинарыг ЦСТ хариуцан зохион байгуулав. Энэхүү олон улсын нээлттэй семинарт гадаадын 14 мэргэжилтэн илтгэл тавьж, туршлагаа хуваалцсан.
2013.09.12
Цөмийн энергийн газрын шугамаар ирсэн Японы атомын энергийн агентлагийн Цөмийн хүний нөөцийн хөгжлийн төвийн Олон улсын цөмийн хүний нөөцийн хөгжлийн хэсгийн ахлагч Казүюки Накамура, ахлах мэргэжилтэн Mr.Hiroyuki Murakami, Mr.Kazuyuki Nakamura, Ms.Yukiko Yabuuchi нар тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, цөмийн хүний нөөцийн хөгжлийн талаар цаашид хамтран ажиллах талаар мэдээлэл өгч, санал солилцон, цаашдын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.