2015.01.07-09

ЦШНИ-ийн Цөмийн урвалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Г.К.Востокин хамтын ажиллагааны 04-5-1076-2012/2014 сэдэвт ажлын төлөвлөгөөний дагуу тус төвд ирж, цөмийн аналтик арга боловсруулах ажлын үр дүн, цаашид хийх ажлын талаар хэлэлцэв.

2015.03.05

Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны цөмийн асуудлын ахлах зөвлөх ноён Christophe Xerri,  цөмийн асуудлын зөвлөх хатагтай Anaïs Grivot нар тус төвд зочилж, хүний нөөцийн салбар дахь хоёр талын хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцав.

2015.03.05

БНСУ-ын Дэлхийн изотопын зөвлөлийн (World Council on Isotopes) олон улсын зохицуулагч ноён Nam Ho тус ЦФСТ-д зочилж, цөмийн технологи, боловсролын чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.

2015.06.08-12

ОУАЭА-ийн Аюулгүй байдлын баталгааны газрын ахлах байцаагч Christophe Creusot, Pascal Buscaglia нар тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, бага тоо хэмжээтэй цөмийн материалын бүртгэл, тайлагнал, хяналтын талаар танилцуулж, Монгол улс цөмийн судалгааны реактортой болоход цөмийн аюулгүй байдлын талаар хангасан байх нөхцлийн талаар зөвлөв.

2015.06.16

ОУАЭА-ийн Аюулгүй байдлын баталгааны газрын ахлах байцаагч Christophe Creusot, Pascal Buscaglia нар тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, бага тоо хэмжээтэй цөмийн материалын бүртгэл, тайлагнал, хяналтын талаар танилцуулж, Монгол улс цөмийн судалгааны реактортой болоход цөмийн аюулгүй байдлын талаар хангасан байх нөхцлийн талаар зөвлөв.

2015.07.22

АНУ-ын Эрчим хүчний яамны “Дэлхийн аюулыг бууруулах хөтөлбөр”-ийн хэрэгжүүлэгч, Садиа-гийн үндэсний лабораторийн төслийн ахлагч Richard L.Lucero нарын дөрвөн мэргэжилтэн ЦФСТ-д ирж тус төвийн цацрагийн биет хамгаалалтыг сайжруулахаар хэрэгжүүлсэн төслийн үр дүн, суурилуулсан багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдал, ажиллагааг шалгав.

2015.08.11

ХБНГУ-ын Дармштадт, Майнз дахь хэт хүнд элементийн судалгааны хүрээлээнгийн химийн салбарын судлаач доктор Ж.Хуягбаатар ЦФСТ-д “Хэт хүнд элементийн синтез” сэдвээр хүрээлэнгийнхээ болон өөрийн хийж буй судалгааны ажлын шинэ үр дүнгийн тухай сонирхолтой илтгэл тавив.

2015.08.20

Монгол улсын Цөмийн энергийн комисс ба Японы атомын энергийн агентлаг хоорондын цөмийн хүний нөөцийн хөгжлийн хамтын ажиллагааны зохицуулах хорооны (steering committee) ээлжит уулзалтын төлөөлөгч Цөмийн хүний нөөцийн хөгжлийн төвийн Олон улсын цөмийн хүний нөөцийн хөгжлийн хэсгийн ерөнхий менежер Akihide Hidaka, нарийн бичгийн дарга Mayuka Shimada нар тус төвд зочилж, Монголын цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх хамтын ажиллагааны байдлыг танилцуулж, “Реакторын инженерчлэл” сэдэвт сургагч багшийн сургалтын дагалдах сургалтыг Монгол улсад хамтран зохион байгуулах бэлтгэл ажлын талаар санал солилцов.

2015.10.20-23

Токиогийн технологийн их сургуулийн Цөмийн энергийн нэн шинэ системийн судалгааны төвийн (CRINES- Center for Research into Innovative Nuclear Energy System) зочин судлаач доктор Акио Минато цөмийн судалгааны реакторын төсөл хэрэгжүүлэх, судалгааны реакторын аюулгүй ажиллагааны дүрэм, стандарт боловсруулах асуудлаар зөвлөгөө өгөх болон реакторын физикийн тооцоо судалгаа хийхэд зориулан ЦФСТ-д хандивласан компьютерийн серверийн үйл ажиллагаанд туслах ажил гүйцэтгэхээр ирэв.

Leave a Reply