ЦСТ-ийн ажилтнуудаас 2015 онд гадаадад богино хугацааны томилолтоор ажилласан байдал
1. Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Т.Жамъянсүрэн Япон-Азийн залуучуудын шинжлэх ухаан дахь солилцооны хөтөлбөрийн (Japan-Asia Youth Exchange Program in Science) санхүүжилтээр Осака их сургуулийн Физикийн тэнхмээс 2015 оны 01 дүгээр сарын 18-27-ны өдрүүдэд зохион байгуулсан “Осака дахь цацрагийн хэмжилтийн олон улсын сургуулийн Сакура хөтөлбөр”-ийн (SAKURA program on international School on Radiation Measurements in Osaka) сургалтад оролцоод ирэв.
2. Цөмийн өгөгдөлзүйн салбарын эрхлэгч профессор Г.Хүүхэнхүү 2015 оны 02 дугаар сарын 18- 25-ны -ны өдрүүдэд Дубна хот дахь Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт (ЦШНИ) -ийн Эрдмийн зөвлөлийн 117 дугаар чуулганд тус зөвлөлийн гишүүний хувиар оролцож, ЦШНИ-ийн олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу И.М.Франкийн нэрэмжит Нейтроны физикийн лабораторид 03-4-1104-2011/2016 сэдэвт хамтарсан судалгааны ажил гүйцэтгэв.
3. Профессор С.Даваа 2015.03.23-26-ны өдрүүдэд Дубна хот дахь ЦШНИ дэх Монгол улсын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн хувиар ЦШНИ-ийн Санхүүгийн хорооны хурал, Бүрэн эрхт төлөөлөгчдийн хорооны чуулганд оролцов.
4. ЦФСТ-ийн эрдэм шинжилгээний ажилтандоктор М.Одсүрэн 2015.03.07-29 өдрүүдэд Япон улсын Киото хот дахь Юкавагийн нэрэмжит Онолын физикийн институтэд зочин судлаачаар уригдан ажиллав.
5. Эрдэм шинжилгээний ажилтан доктор М.Одсүрэн 2015.06.24-27-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан (The 13th international symposium on Origin of Matter and Evolution of Galaxies (OMEG2015) ) олон улсыг хуралд оролцон, аман болон ханын илтгэл хэлэлцүүлэв.
6. Тус төвийн эрдэм шинжилгээний ажилтан О.Чимэдцэрэн Солонгосын шинжлэх ухаан, технологийн ахисан түвшний хүрээлэнд (KAIST) цөмийн инженерингийн олон улсын градует (магистр) хөтөлбөрөөр суралцаж, боловсролын магистрын зэрэг хамгаалж ирээд ажилдаа оров.
7. Эрдэм шинжилгээний ажилтан Г.Дамдинсүрэн 2015.04.20-24-ны өдрүүдэд Итали улсын Триест хот дахь Олон улсын онолын физикийн төвд зохион байгуулсан “Судалгааны реактор ашиглах аналитик аргууд ба нейтроны тун хэмжүүрт зориулсан цөмийн өгөгдөлзүй“ (Joint ICTP-IAEA Workshop on nuclear data for neutron dosimetry and analytical methods by applying research reactors) сэдэвт зөвлөгөөнд оролцов.
8. ЦФСТ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Б.Мөнхбат 2015.04-08-ны өдрүүдэд Австри улсын Вена хот дахь Олон улсын атомын энергийн агентлигт зохион байгуулсан “Судалгааны реакторын шинэ төслийг дэмжих үндэсний цөмийн дэд бүтцийг үнэлэх” (Training Workshop on Assessment of the National Nuclear Infrastructure to Support a New Research Reactor Project) сургалт-семинарт оролцов.
9. Зохион бүтээгч инженер Д.Баатархүү, эрдэм шинжилгээний ажилтан Ц.Золбадрал нар 2015.05. 11-22-ны өдрүүдэд БНСУ-ын Жеонгуп хотноо ОУАЭА-ийн Бүсийн хамтын ажиллагааны байгууллага (RCA) болон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (UNDP) – ийн хамтарсан “Электрон цацрагийн хэрэглээ” төслийн хүрээнд зохиогдсон “Орчны бохирдлыг бууруулахад электрон цацраг хэрэглэх нь – 2015” сэдэвт бүсийн сургалтанд оролцов.
10. Эрдэм шинжилгээний ажилтан Г.Гэрэлмаа 2015.06.08-12 -ны өдрүүдэд ОУАЭА-ийнАзи, Номхон далайн орнуудын бүсийн хэлэлцээрийн RAS/7/023: “Цөмийн аналитик арга хэрэглэн агаарын бохирдолд хийх тогтвортой мониторингийг дэмжих” төслийн хүрээнд БНСУ-ын Даежон хотод зохион байгуулсан “Бүсийн аерозол болонбохирдлын эх үүсвэрүүдийн мэдээллийн сан” (Regional Workshop on Aerosol and Pollution Source Fingerprint Databases) сэдэвт семинарт оролцов.
11. Тус төвийн захирал С.Даваа 2015.06.08-12-ны өдрүүдэд Вьетнам улсын Далат хотноо зохион байгуулсан Азийн цөмийн хамтын ажиллагааны форум (АЦХАФ-FNCA)-ын “Цөмийн төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны менежемент” төсийн ажлын уулзалтад оролцов.
12. Эрдэм шинжилгээний дэд ажилтан Г.Цэмбэлмаа Солонгосын Цөмийн Аюулгүй байдлын хүрээлэнгийн (KINS) тэтгэлэгээр Солонгосын шинжлэх ухаан, технологийн ахисан түвшний хүрээлэнд (KAIST) олон улсын цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагааны градуетхөтөлбөрт (International Nuclear and Radiation Safety) мастерын зэрэг горилохоор 2015.08.01-нээс эхлэн суралцахаар явав.
13. Эрдэм шинжилгээний ажилтан Д.Болортуяа 2015.08.17-24-ний өдрүүдэд Япон улсын Китогийн их сургуулийн Материал судлал, инженерчлэлийн тэнхимд рентген-флуоресценцийн спектрометрийн бүтээцийн судалгаа, арга, аргачлалтай танилцаад ирэв.
14. Эрдэм шинжилгээний ажилтан О.Сүх, А.Төрболд нар Япон улсын Атомын Энергийн Агентлагийн Цөмийн хүний нөөцийн хөгжлийн төвд “Реакторын инженерчлэл I, III” сэдэвт сургагч багшийн сургалтад (Instructor Training Course 2015) 2015 оны 8-р сарын 23-наас эхлэн 45 хоногийн хугацаатай оролцож байна.
15. Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан П.Зузаан БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод 2015.08.24-26-нд болох “Joint Chinese-Mongolian-Russian International Conference on Functional Materials. 4th International Conference on Materials Science” хуралд оролцохоор мордов.
16. Доктор М.Одсүрэн Япон улсын Хоккайдо их сургуулийн Цөмийн урвалын өгөгдөлзүйн төвд 2015.09.06-20-ны өдрүүдэд зочин судлаачаар уригдан очиж ажиллаад ирсэн.
17. Эрдэм шинжилгээний ажилтан Бат.Мөнхбат Итали улсын Триест хот дахь Олон Улсын Онолын Физикийн Төв (ОУОФТ) –д 2015.09.07-11-ний өдрүүдэд зохион байгуулсан ОУОФТ ба Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА) -ынхамтарсан “Цөмийн мэдлэгийн менежмент” (Joint ICTP-IAEA School of Nuclear Knowledge Management) сэдэвт сургалтанд оролцсон.
18. С.Даваа 2015.09.14-18-ны өдрүүдэд болсон Олон улсын атомын энергийн агентлагийн 59 дүгээр ерөнхий хуралдаанд Цөмийн энергийн комиссын томилолтоор оролцов.
19. Цөмийн өгөгдөлзүйн салбарын эрхлэгч профессор Г.Хүүхэнхүү 2015.09.19-10.04-ний өдрүүдэд Дубна хот дахь олон улсын засгийн газар хоорондын байгууллага – Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт (ЦШНИ) -ийн Эрдмийн зөвлөлийн 118 дугаар хуралдаанд тус зөвлөлийн гишүүний хувиар оролцож, ЦШНИ-ийн олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу И.М.Франкийн нэрэмжит Нейтроны физикийн лабораторид 03-4-1104-2011/2016 сэдэвт хамтарсан судалгааны ажил гүйцэтгээд ирэв.
20. Эрдэм шинжилгээний дэд ажилтан Батсайханы Мөнхбат Япон улсын Засгийн газрын тэтгэлэгээр Токиогийн Технологийн Их Сургуулийн Цөмийн реакторын судалгааны лабораторид (Research Laboratory for Nuclear Reactors, TIT) магистр, докторын нэгдсэн хөтөлбөрөөр суралцах 5 жилийн томиололт өвөрлөн 2015.09.30-нд аян замдаа гарав.
21. Тус төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга асан Самбуугийн Одмаа Япон улсын Токиогийн технологийн их сургуульд суралцан, инженерингийн ухааны докторын зэрэг амжилттай хамгаалаад ирэв. Тэрбээр магистр, докторын хөтөлбөрийн 5 жилийн дамжааг товчлон 3 жилд багтааж бахдам амжилт гаргажээ.
22. Эрдэм шинжилгээний ажилтан Г.Дамдинсүрэн Дубна хот дахь ЦШНИ-д хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу “Радиационные эффекты и физические основы нанотехнологий, радионаналитические и радиоизотопные исследования на ускорителях ЛЯР” (04-05-1076-2009/2016) сэдэвт ажлын хүрээнд 4484-5-15/16 тоот протоколд тусгагдсан ажлын хариуцсан хэсгийг гүйцэтгэхээр 2015.10.10-наас эхлэн 21 хоногийн хугацаатай томилогдон явав.
23. Цөмийн өгөгдөлзүйн салбарын эрхлэгч профессор Г.Хүүхэнхүү БНХАУ-ын Бээжин их сургуулийн Физикийн сургуулийн Хүнд ионы физикийн институтэд нейтроны үйлчлэлээр явагдах цөмийн урвалын хамтарсан судалгааны ажил гүйцэтгэхээр 2015.10.19-нөөс 21 хоногийн хугацаатай ажиллахаар Бээжин их сургуулийг зорив.
24. Эрдэм шинжилгээний ажилтан Г.Гэрэлмаа нь ОУАЭА ба ОУОФТ-ийн хамтарсан докторын судалгааны ажлын Сэндвич сургалтын боловсролын хөтөлбөрт (STEP) хамрагдах шалгуурыг хангаж, ОУАЭА-ын Сайбэрсдорф дахь цөмийн хэрэглээний шинжлэх ухааны лаборатори болон Венийн Технологийн их сургуульд 2015.10.27-ны өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд судалгааны ажлаа хийхээр Венаг зорив.
25. Эрдэм шинжилгээний ажилтан Ц.Золбадрал 2015.10.28-29-ний өдрүүдэд Камбожийн Вант Улсын Сием Рип хотод зохион байгуулсан ОУАЭА-ийн бүсийн хамтын ажиллагааны байгууллага (RCA) болон Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр (UNDP) -ийн хамтарсан “Электрон цацрагийн хэрэглээ” төслийн тайлангийн хуралд RCA-ийн зардлаар оролцов.
26. Эрдэм шинжилгээний ажилтан Д.Шагжжамба ОУАЭА, Ази Номхон далайн Бүсийн хэлэлцээрийн шугамаар Шинэ Зеланд улсын Роторуа хотод 2015.11.9-13 –ны өдрүүдэд болсон ”Цөмийн аналитик арга хэрэглэн агаарын бохирдолд хийх тогтвортой мониторингийг дэмжих” ( Supporting Sustainable Air Pollution Monitoring Using Nuclear Analytical Technology) RAS/7/023 төслийн төгсгөлийнзохицуулах уулзалтад (IAEA/RCAFinal Coordination Meeting) тус төслийн үндэсний зохицуулагчийн хувьд томилогдон оролцлоо.
27. Эрдэм шинжилгээний ажилтан Ж.Мөнхсайхан ОУАЭА, БНСУ-ын Цөмийн аюулгүй байдлын хүрээлэн (KINS) -гээс2005.11.16-27-ны өдрүүдэд БНСУ-ын Даежон хотод зохион байгуулах “Цөмийн аюулгүй ажиллагааны суурь мэргэжлийн сургалт”-д (Joint KINS-IAEA Basic Professional Training Course on Nuclear Safety) оролцлоо.
28. Профессор С.Даваа 2015.11.17-21-ны өдрүүдэд Беларусь улсын Минск хотод болсон ЦШНИ дэх Монгол улсын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн хувиар ЦШНИ-ийн Санхүүгийн хорооны хурал, Бүрэн эрхт төлөөлөгчдийн хорооны чуулганд оролцов.
29. Эрдэм шинжилгээний ажилтан Г.Дамдинсүрэн Солонгосын атомын эрчим хүчний хүрээлэнгээс (KAERI) 2015.11.25-27-ны өдрүүдэд Даежон хотод зохион байгуулах “АЦХАФ-ын Нейтрон идэвхжилийн шинжилгээний төслийн уузлалт” (FNCA 2015 Workshop on Neutron activation analysis Project) болон БНСУ-ын Дэлхийн изотопын зөвлөлөөс (World Council of Isotopes) 2015.11.30-12.11-ний өдрүүдэд зохион байгуулах “Хурдасгагчийн техникийн менежмент ба операторын системийн түр сургалт” (WCI Srort-term training program on Accelerator techinical management and operational systems) –д оролцохоор мордов.