Skip to content
- Эрдэм шинжилгээний дэд ажилтан Д.Болортуяа Япон улсын Киото Их Сургуулийн Материал судлал, инженерчлэлийн тэнхимд “Дагалдах элементийн рентген шинжилгээ” төслийн зочин судлаачаар 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1.5 сарын хугацаатай ажиллахаар тус их сургуулийн Инженерчлэлийн градует сургуулийн урилгаар явав.
- Эрдэм шинжилгээний дэд ажилтан Д.Болортуяа Япон улсын Киото Их Сургуулийн докторын зэргийн элсэлтийн шалгаруулалтад тэнцэж, 2016 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн Инженерчлэлийн градует сургуульд суралцах болов.
- Цөмийн өгөгдөлзүйн салбарын эрхлэгч профессор Г.Хүүхэнхүү 2016 оны 02 дугаар сарын13- 21-ний өдрүүдэд Дубна хот дахь Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт (ЦШНИ) -ийн Эрдмийн зөвлөлийн 119 дүгээр чуулганд тус зөвлөлийн гишүүний хувиар оролцож, ЦШНИ-ийн олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу И.М.Франкийн нэрэмжит Нейтроны физикийн лабораторид 03-4-1104-2011/2016 сэдэвт хамтарсан судалгааны ажил гүйцэтгэхээр мордов.
- Багш, эрдэм шинжилгээний ажилтан С.Одмаа 2016.03.27-04.02-ны өдрүүдэд Токиогийн Технологийн Их Сургуулийн Цөмийн эрчим хүчний дэвшилтэт системийн судалгааны төв (CRINES)-д хамтарсан судалгааны ажил хийв.
- Профессор С.Даваа 2016.04.01-05-ны өдрүүдэд Дубна хот дахь ЦШНИ дэх Монгол улсын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн хувиар ЦШНИ-ийн Санхүүгийн хорооны хурал, Бүрэн эрхт төлөөлөгчдийн хорооны чуулган болон тус институт байгуулагдсаны 60 жилийн ойн баярын ажиллагаанд оролцов.
- Эрдэм шинжилгээний дэд ажилтан Г.Гэрэлмаа Швед улсын Готенбург хотноо 2016 оны 6-р сарын 19-25 өдрүүдэд зохион байгуулагдах “Европын рентген спектрометрийн хурал”-д зохион байгуулагч талын зардлаар оролцож “Comparison between XRF and PIXE Techniques for the Analysis of Air Particulate Matter” сэдэвт илтгэл хэлэлцүүлнэ.
- Эрдэм шинжилгээний ажилтан Д.Шагжжамба, Г.Гэрэлмаа нар 2016 оны 6-р сарын 27-ноос 7-р сарын 01-нд Флиппин улсын Манила хотод болох RAS7029 төслийн хүрээнд болох “Ази, Номхон далайн орнуудын хил дамжсан бохирдол” сэдэвт семинарт оролцоно.
- Багш, эрдэм шинжилгээний ажилтан Г.Дамдинсүрэн нь 2016 оны 6-р сарын 28-аас 8-р сарын 5 хүртэл Канад улсын Оттава хотод зохион байгуулах Дэлхийн цөмийн их сургуулийн зуны сургалт (World Nuclear University, Summer Institute 2016) – д оролцохоор шалгарав.
- Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Г.Нямдулам Японы атомын энергийн агентлагийн Хүний нөөцийн хөгжлийн төвөөс зохион байгуулах “Сургагч багш бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд Япон улсын Токай хотод 2016 оны 8-р сарын 22-ноос 10-р сарын 14-ныг хүртэл Реактор инженер- III хөтөлбөрт суралцана.