ЦСТ-өөс хамтран зохион байгуулсан үйл ажиллагаа

2014.06.24

Цөмийн судалгааны төв, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, ШУТИС, Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн алба, Цөмийн энергийн газар хамтран “Уран, шар нунтгийн талаар монголын эрдэмтэд” сэдвээр сэтгүүлчдэд зориулсан семинар хийв. Уг семинарт ЦСТ-өөс С.Даваа, Н.Норов, Бя.Мөнхбат нар танилцуулга хийв.

2014.07.02-05

Азийн цөмийн технологийн боловсролын сүлжээ (Asian Network for Education in Nuclear Technology, ANENT) –ний ажлын уулзалтыг ОУАЭА-ийн дэмжлэгээр уг сүлжээний үндэсний зохицуулагч Ц.Амартайван, доктор Б.Мөнхбат нар гардан зохион байгуулав. Энэ хурлаар ANENT байгуулагдсанаас хойших 10 жилийн амжилт, 2013-2014 оны үйл ажиллагааны үр дүнг дүгнэж, адил төстэй байгууллагууд болон бүс нутаг, гишүүн улсууд  дахь цөмийн боловсрол ба сургалтын тогтолцоог шүүн хэлэлцэж, 2014-2015 оны үйл ажиллагааны төлөвлгөөөг баталсан байна.

2014.08.11-15

Цөмийн энергийн газар, Японы атомын энергийн агентлаг хамтран зохион байгуулсан Реакторын инженерийн дагалдах сургалтад Follow-up Training Course, FTC) тус ЦСТ-ийн судлаач Ц.Амартайван, Бя.Мөнхбат, Ц.Золбадрал, Ба.Мөнхбат нар илтгэл тавив. Уг сургалтын зорилго нь Монгол улсын цөмийн эрчим хүчний салбарын хүний нөөцийг бэлтгэх, тухайн салбарт ажиллаж буй багш, судлаач, оюутнуудад эрчим хүчний реакторын анхан шатны болон дунд шатны мэдлэг олгох, Япон оронд тухайн чиглэлээр суралцсан судлаачдад бусдадаа олж авсан мэдлэгээ хуваалцах, түгээх боломжийг олгох явдал байв.

2014-09-23

МУИС-ийн ХШУИС-ийн удирдлагууд ЦСТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, цөмийн инженерчлэлийн сургалтын орчинг сайжруулах, ЦСТ-ийн лабораторийн болон хүний нөөцийг хамтарч ашиглах боломжийн талаар ярилцав.

2014-09-24

“Мон-Атом” ТӨХХК-ийн захирал У.Энхтүвшин тэргүүтэй тус компаний ажилтнууд ЦСТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах тухай ярилцаж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.

2014-09-28

Боловсрол, шинжлэх ухааны яамны “Нээлттэй өдөрлөг” Чингисийн талбайд зохион байгуулагдахад Цөмийн судалгааны төв оролцож, сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, бүтээлээ танилцуулав.

2014-09-29

Монгол улс дахь Францын элчин сайдын яам, Цөмийн энергийн газар, ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан “Цөмийн эрчим хүч” сэдэвт хуралд С.Даваа, Ц.Золбадрал нар “Монгол улс дахь цөмийн физик, технологийн хөгжилд”, “Монголд тохиромжтой судалгааны реакторын судалгаа” сэдвээр илтгэл тавив.

2014-10-04

Засгийн газрын толхируулагч агентлиг – Цөмийн энергийн газраас Чингисийн талбайд зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөрт” Цөмийн судалгааны төв оролцож, сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, бүтээлээ танилцуулав.

2016.01.11-15

Цөмийн физикийн судалгааны төв, Цөмийн энергийн комисс болон Япон улсын Атомын энергийн агентлаг хамтран“Реакторын инженерчлэл-2015” сэдэвт сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн дагалдах сургалтыг (Follow up Training Course)2016.01.11-15-ны өдрүүдэд тус төв дээр зохион байгуулав. Уг FTC сургалтыгзохион байгуулахаар ирсэн Япон улсын Атомын энергийн агентлагийн Цөмийн хүний нөөцийн хөгжлийн төвийн зохицуулагч Dr. Akihide HIDAKA, Dr. Kiyonobu YAMASHITA, Судалгааны реактор ба тандем хурдасгагчийн хэлтсийн мэргэжилтэн Mr. Takashi TSUMURA нар тус ЦФСТ-ийн удирдлага, мэргэжилтнүүдтэй цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.

2016.01.25

Цөмийн энергийн комисс, АНУ-ын Эрчим хүчний яамыг төлөөлж Сандиагийн үндэсний лаборатори хамтран зохион байгуулсан 5 хоногийн сургалтын үзүүлэх сургалтыг тус төв дээр хийж, уг сургалтыг хариуцсан явуулсан АНУ-ын Эрчим хүчний яамны төсөл хэрэгжүүлэгч Цацрагийн аюулгүй байдлын албаны Азийн хөтөлбөрийн ажилтан Robert F.Rudich, Сандиа үндэсний лабораторийн Биет аюулгүй байдлын системийн мэргэжилтэн  Janice Leach нар ЦФСТ-д зочилж, хамтын ажиллагааны талаар ярилцав.

2016.04.07

“Судалгааны реакторын дэд бүтцийн хөгжил, Цөмийн мэдлэг ба боловсрол, Судалгааны реакторын дэд бүтцийн урьдчилсан цогц үнэлгээ” сэдэвт семинар (2016.04.04-08)хийсэн ОУАЭА-ийн шинжээчдийн багийн гишүүн ОУАЭА-ийн Цөмийн мэдлэгийн менежментийн тасгийн мэргэжилтэн хатагтай M. Monica SBAFFONI, ОХУ-ын “МЭФИ” Үндэсний цөмийн судалгааны их сургуулийн профессор, ОЭАЭА-ийн шинжээч Вячеслав Федосеев нар судалгааны реакторт шаардагдах чадавхийг үнэлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор цөмийн боловсролын тогтолцооны байдал, тус ЦФСТ-ийн үйл ажиллагаатай (2016.04.07) танилцаж, төвийн семинарт илтгэв.

2016.06.06

Дубна хот дахь ЦШНИ-ийн 60 жилийн ойн зориулсан “ЦШНИ-ийн өдрүүд Монгол улсад” цогц арга хэмжээнд оролцохоор ирсэн тус институтийн захирал академич В.А.Матвеев ЦФСТ-ийн ахмад эрдэмтэй уулзаж, хүндэт зочны дурамжийн дэвтэрт сэтгэгдлээ бичиж үлдээв (2016.06.06).

2016.06.09

Дээрх арга хэмжээ болон түүний хүрээнд тус ЦФСТ гардан зохион байгуулсан “Орчин үеийн физикийн асуудлууд” (The 6th International Conference on Contemporary Physics, ICCP-VI) сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 6-р хуралд оролцсон ЦШНИ-ийн эрдэм шинжилгээний ажилтан С.Земляной, Ю.Г.Тетерев, ОХУ-ын ШУАСС-ын Эрхүү хот дахь Дэлхийн царцдас судлалын хүрээлэнгийн “Геодинамик ба геохронологи” судалгааны төвийн эрдэмтэн А.Г.Ревенко нарыг ЦФСТ-ийн захирал доктор Ц.Энхбат, Цөмийн аналитик аргын салбарын эрхлэгч проф. П.Зузаан хүлээн авч, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцав(2016.06.09).