АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Цөмийн физикийн судалгааны төвд төрийн үйлчилгээний албан тушаалын дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна. Сонирхсон иргэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор ажилд орох хүсэлтээ холбогдох бичиг баримтын хамт дор дурдсан хаягаар ирүүлнэ үү. 

Ажлын байрны нэр:Төвийн албан бичиг хэрэг, архив, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн 

Албан тушаалын ангилал, зэрэглэл: ТҮ-7 (+ ЗГ-ийн тогтоолоор баталсан бусад нэмэгдэл) 

Албан тушаалын зорилго: Төвийн албан бичиг хэргийг холбогдох хууль журмын дагуу хөтлөх, төлөвлөх, архивлах, байрны зохион байгуулалттай холбоотой чиг үүргийг хэрэгжүүлнэ.  

Тавигдах шаардлага: 

  • Боловсрол:  Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй 
  • Мэргэшил: Албан бичиг хэрэг хөтлөлтөөр ажиллаж байсан бол давуу тал болно.  
  • Ур чадвар: Нягт нямбай, хувийн зохион байгуулалт сайтай, ёсзүйтэй, харилцааны чадвартай, тогтвор сууршилтай ажиллах сонирхолтой. 

Бүрдүүлэх бичиг баримт: 

  • Төрийн албан хаагчийн анкет (А хэсэг) 
  • Мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар 
  • Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар 
    Ажилд орохыг хүссэн өргөдөл 

МУИС-ийн харьяа Цөмийн физикийн судалгааны төв 
Улаанбаатар 13330, Баянзүрх дүүрэг,  
Хүрээлэнгүүдийн нэгдсэн байр,  
Энхтайвны өргөн чөлөө 122/1,  

Холбоо барих утас: 11-456348; 99079756 

И-мэйл: grp-nrc-office@num.edu.mn