« X-Ray Analysis» олон улсын 6-р хуралд оролцохыг урьж байна.

Монгол улсад рентген-флуоресценцийн анализын онол, арга зүй үүсэж хөгжөөд эдүгээ 40 гаруй жил болж байна. Бид энэ чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг гадаад, дотоод эрдэмтэн судлаачдын сүүлийн үеийн судалгаатай танилцах, туршлага солилцох, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх түүнчлэн залуу эрдэмтдээ дэмжин ажиллах зорилгоор « X-Ray Analysis»  олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2006, 2009, 2012, 2015, 2018 онуудад зохион байгуулсан. 

Энэ удаагийн « X-Ray Analysis» олон улсын 6-р хурал нь ЦФСТ-ийг үүсгэн байгуулагч Монгол улсын физик-математикийн ухааны анхны эрдэмтэн, гавьяат багш, академич, профессор Намсрайн Содномын 100 жилийн ойд зориулан 2023 оны 8 сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулагдана. 

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл эндээс харна уу.