Цөмийн физикийн судалгааны төв нь “Сорилт болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” ISO/IEC 17025:2017 (MNS ISO/IEC 17025:2018) стандартын дагуу тусгай сорилтод хамрагдан 2021 онд дахин магадлан итгэмжлэгдсэн болно.

Тус төвд аналитик шинжилгээний нарийвчлалыг хангасан дараах шинжилгээнүүдийг хийдэг. Үүнд:

  • Цөмийн гамма спектрометрийн аргаар уулын чулуулаг, уран торийн хүдэр, нүүрс, барилгын материал,түүний түүхий эд болон үр тариа, төмс, хүнсний ногоо мах, сүү, хүнсний бусад бүтээгдэхүүн,тамхи түүнчлэн хүрээлэн байгаа орчны дээжинд Ra-226 (U), Th-234, K-40 зэрэг байгалийн цацраг идэвхит элементийн хувийн идэвхи ба Cs-137, Cs-134 изотопын хувийн идэвхийн 10% нарийвчлалтайгаар тодорхойлно. Мөн ус, барилгын гадна ба дотор агаарт Rn-222 –ын эзлэхүүний идэвхийг +/- 10%, уран, торий, калийн хувийн идэвхи болон цацрагийн түвшин хэмжээ, гамма цацрагийн тун, тунгийн чадлыг ±2 -5% -ийн нарийвчлалтайгаар тодорхойлох болно.
  • Цөмийн идэвхжилийн анализын аргаар уулын чулуулаг уулын үйлдвэрийн бүтээгдэхүүн, хаягдал зэрэгт үелэх системийн K-аас U хүртлэх 40 орчим элементийн агуулга тодорхойлох ба дулааны нейтроны идэвхжилийн аргаар алтны агуулгыг өндөр нарийвчлалтайгаар шинжилнэ.
  • Түүнчлэн гадна ба доторхи агаар дахь тоосонцорын агуулгыг РМ2.5 ба РМ10-2,5 хоёр фракцаар ялган жингийн аргаар тодорхойлох судалгаа, шинжилгээний ажил хийнэ.
  • ЦФСТ нь 40 орчим жилд боловсруулж баталгаажсан изтопон үүсгүүртэй РФШ-ний аргуудаар уулын чулуулаг, уулын үйлдвэрийн бүтээгдэхүүн, хаягдал, нүүрсний дээжүүдэд үелэх системийн калигаас уран хүртлэх элементийн агуулгыг тодорхойлох шинжилгээг өндөр нарийвчлалтайгаар чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх болно.
Захиалгат шинжилгээ хийлгэх албан байгууллага, хувь хүмүүсийн анхааралд!

Цөмийн физикийн судалгааны төв нь хатуу болон шингэн дээжинд байгалийн цацраг идэвхийн хэмжээ, химийн элементийн агуулгыг тодорхойлох үндсэн 2 төрлийн шинжилгээ хийхээр 2010 онд магадлан итгэмжлэгдсэн билээ.

Манай төвд шинжилгээ хийлгүүлэх байгуулага нь дээжийг доорхи шаардлагыг хангах хэмжээнд бэлтгэсэн байх хэрэгтэй бөгөөд мөн шинжилгээ хийлгэх хүсэлтээ илэрхийлсэн АЛБАН БИЧИГ-тэй хамт авчирна.

Дээж хэрхэн өгөх болон бусад нэмэлт мэдээллийг
86003004, 99989147, 95289703 дугаараас лавлана уу!

Хаяг байршил

Шинжилгээнд өгөх дээжинд тавигдах ерөнхий шаардлага:

  1. Хэрэв дээж нь хатуу чулуулаг бол 0.5 мм хүртэл хэмжээтэй болтол буталж нунтагласан байх
  2. Байгалийн цацраг идэвхийн шинжилгээ хийлгэх тохиолдолд хатуу дээжийн жин хамгийн багадаа 1000 гр (буталсан байдалд), шингэн дээж 1.5л байх
  3. Ус чийггүй хуурай байх
  4. Өвс ургамал болон гадны бусад биетээс салгаж цэвэрлэсэн байх
  5. Дээжийг цэвэр сав, уутанд хийж битүүмжилсэн байх
  6. Хэрэв дээж нь ус бол тухайн газраас авсан өдөр, цаг, минутыг заавал тэмдэглэсэн байна.

Дээжийн шинжилгээний хариуг лабораторийн ачаалал, дээжийн тоо зэргээс хамаарч ажлын 1-2 долоо хоногт гарах ба дээжийг өгөх болон хариуг зөвхөн тус төвийн хариуцсан ажилтнаас авна.