ЦФСТ-ИЙН ТҮҮХЭН ХӨГЖЛИЙН ТОВЧОО

1957 Дубна хотод олон улсын Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт (ЦШНИ) байгуулагдахад Монгол улс гишүүн орон болсноорүндэснийцөмийн физикчдийг бэлтгэх нөхцөл бүрдсэн. Н.Содном, Д.Түвдэндорж, Д.Чүлтэм, Н.Далхжав, Б.Далхсүрэн нар ЦШНИ-д ажиллах анхны монгол ажилтнууд болжээ.

1964 ЦШНИ-ээс МУИС-д бэлэглэсэн нейтроны генератор (НГ200)-ийг авчирч суурилуулсан.

1965 МУИС-д Цөмийн физикийн шинжилгээний групп байгуулсан (МУИС-ийн захирлын 1965-05-11-ний 170 тоот тушаал). Группын бүрэлдэхүүнд Д.Чүлтэм(ахлагч),Н.Содном, О.Отгонсүрэн, Л.Тогтохбаяр, Б.Далхсүрэн, Ш.Рашид, Мижиддорж нар байв.

1968 ЦШНИ-д Ж.Сэрээтэр, Ш.Гэрбиш нарын зохион бүтээсэн сцинтиляцийн тоолуур, 256 сувагт анализатор бүхий гамма-спектрометрийг авчирч ажиллуулав.

1970 Цөмийн физикээр мэргэшсэн анхны төгсөлт хийсэн. Анхны төгсөгчид: Бадарч, Л.Дашзэвэг, Г.Yнэнбат, Цоодол, И.Чадраабал нар байв.

1972 ЦШНИ-д зохион бүтээсэн Ge(Li) детектор бүхий гамма- болон бета-спектрометрийг авчирч суурилуулсан.

1973 Б.Далхсүрэн ЦШНИ-д физик-маематикийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалав.

1976 ОУАЭА-ийн техникийн туслалцааны анхны төсөл хийж, ORTEC фирмийн Si(Li) детектортай рентген-флуоресценцийн спектрометр авсан.

1977 Д.Чүлтэм ЦШНИ-д физик-математикийн ухааны докторын (DSc) зэрэг хамгаалсан Монгол улсын анхны эрдэмтэн болов.

Ж.Ганзориг ЦШНИ-д дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.

Ж.Сэрээтэр ЦШЛ-д хийсэн цөмийн бүтцийн судалгааны ажлаар дэд эрдэмтний зэрэг хамгаалав.

1979 ОУАЭА-ийн шугамаар Ge(Li) детектор, IBM-ийн PDP11/05 болон Cf-252 нейтроны изотопон үүсгүүр бүхий нейтрон идэвхжлийн шинжилгээний төхөөрөмж ашиглалтанд оруулсан.

1980 Ш.Гэрбиш, Н.Содном нар “Эрдэнэт” УБҮ-ийн бүтээгдэхүүн – зэсийн баяжмалд 62 г/т мөнгө байгааг тодорхойлсон нь худалдааны үнийг үлэмж нэмэгдүүлсэн.

1981 Г.Хүүхэхүү ЦШНИ-д дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.

1982 NA-4 нейтроны генератор (Унгарын), нейтрон идэвхжлийн шинжилгээний лабораторийг авчирч ашиглалтанд оруулав.

1984 Н.Ганбаатар ЦШНИ-д дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.

1985 Хайлуур жоншны хүдэр болон баяжуулах үйлдвэрийн технологийн дамжлагын баяжмалд жоншны хэмжээг хурдан тодорхойлох зориулалттай “Флюорит-1”төхөөрөмж зохион бүтээж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.

П.Зузаан ЦШЛ-д хийсэн рентген-флуоресценцийн шинжилгээний ажлын үр дүнгээрдэд эрдэмтний зэрэг хамгаалсан.

С.Даваа ЦШНИ-д дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.

1986 ОУАЭА-аас ЦШЛ-д Apple XT маягийн 10 персональ компьютер авснаар Монгол улсад персональ компьютер анх орж ирсэн.

С.Лодойсамба Москвагийн УИС-д дэд эрдэмтний зэрэг хамгаалав.

1987 “Флюорит-1” төхөөрөмжийг сайжруулан автомашин дээрх жоншны хүдрийн найрлагыг хурдан тодорхойлж, хүдрийг сортлоход ашиглах боломжтой микропроцессорын удирдлага бүхий бүрэн автомат ажиллагаатай “Флюорит-2” төхөөрөмж зохион бүтээв.

1988 Атомын шингээлтийн спектрометрийг ОУАЭА-ийн тусламжаар авч ашиглалтанд оруулав.

1989 Цөмийн хавсрага судалгааны сектор (ЦХСС) ШУА-ийн ФТХ-д байгуулагдсан.

Ш.Гэрбиш ЦШНИ-д дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.

С.Энхбат ЦШНИ-д дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.

1990 Буудайны уураглаг чанарыг азотоор нь тодорхойлох арга боловсруулж, “Уураг” багаж зохион бүтээсэн.

Цөмийн хавсрага судалгааны лабораторийн барилга ашиглалтанд орсон.

1991 ЦШЛ-т ОУАЭА-ийн тусламжаар Радиохимийн лаборатори байгуулсан.

1992 ЦХСС-тЭлектроны хурдасгуур – Микротрон МТ22 –ыг суурилуулсан.

1993 Дотоод бүрэн ойлтын рентген-спектрометрийг ОУАЭА-ийн тусламжаар авч ашиглалтанд оруулав.

Б.Отгоолой дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.

1994 Б.Эрдэв дэд докторын зэрэг хамгаалсан.

1995 Электроны хурдасгагч “Микротрон МТ-22”-ийг зүгшрүүлж,  ашиглалтанд оруулсан.

1997 МУИС-ийн ЦШЛ, ШУА-ийн ФТХ-ийн Цөмийн физикийн судалгааны секторыг нэгтгэн МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв (ЦСТ)-ийг Засгийн газрын 31-р тогтоолоор байгуулсан.

Цөмийн технологийн мэргэжлийн анги нээж, элсэлт авсан.

Л.Энхжин ЦШНИ-д дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.

1999 Н.Норов ЦШЛ-д хийсэн судалгааны ажлаараа дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.

2000 “Цөмийн физикийн хэрэглээний асуудлууд” сэдвээр Монгол-ЦШНИ-ийн анхны олон улсын сургууль-семинарыг ЦЭК-той хамтран  зохион байгуулав.

2001 Цөмийн технологийн мэргэжлийн ангийн анхны төгсөлт болов.

2002 “Микротроныг тулгуур болон хавсрага судалгаанд хэрэглэх нь”сэдвээр Монгол-ЦШНИ-ийн хоёрдох олон улсын сургууль-семинарыг ЦЭК-той хамтранзохион байгуулав.

2003 Профессор Н.Содномын мэндэлсний 80 жилийн ойг тэмдэглэв:

“Бага энергийн физик” сэдвээр (олон) улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав.

Улаанбаатар хотод “Академич Н.Содномын гудамж” бий болгож, ЦСТ-д “Профессор Н.Содномын танхим” байгуулав.

2004 Азийн цөмийн технологийн боловсролын сүлжээ (Asian Network for Education in Nuclear Technology, ANENT) байгуулахад ЦСТтөлөөлөгчөө оролцуулж, уг сүлжээний гишүүн болов.

MCS ХХК-тай шилэн кабелаар холбогдсоноор төвийн 12 компьютерээс нэгэн зэрэг интернэт ашиглах болов.

2005 Профессор Даржаагийн Чүлтэм агсаны мэндэлсний 75 жилийн ойг тэмдэглэх ажлыг төв санаачлан зохион байгуулав.

Цөмийн физикийн мэргэжлийн шилдэг оюутныг шалгаруулан олгож байх “Профессор Д.Чүлтэмийн нэрэмжит шагнал” бий болгож, МУИС-ийн захирлын 2005/587 тоот тушаалаар баталгаажуулсан.

ЦШНИ-тэй хамтран зохион байгуулдаг “Орчин үеийн физикийн асуудлууд”, ISCP-3(The International Scholl on Contemporary Physics, 2005) ээлжит сургууль-семинарыг гардан зохион байгуулалцав.

Ц.Амартайван Япон улсын Тохоку их сургуульд докторын зэрэг хамгаалав.

Доктор Ж.Сэрээтэрийн “Мини-апельсин спектрометрийг бүтээж, цөмийн задралыг судалсан” цуврал ажил БСШУЯ-ны эрдэм шинжилгээний оны 3-р зэргийн шагнал хүртэв.

2006 Инженер Л.Дашзэвэгийн санаачлагаар ЦСТ-ийн дэргэд “Нам хэм” хэмээх бизнес төв байгуулж, өөрийн үйл ажиллагааны орлогоо нэмэгдүүлэх болов.

Тэргүүлэх профессор Г.Хүүхэнхүүгийн 60 насны ойг тохиолдуулан хөдөлмөрийн алдрыг нь ёслол төгөлдөр тэмдэглэв.

Дубна хот дахь ЦШНИ байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан тусгай төлөвлөгөөт арга хэмжээнд тус төв хамтран зохион байгуулагчаар оролцсон.

Доктор Н.Норовын санаачлагаар “Чернобылийн ослын сургамж, цөмийн эрчим хүчний ирээдүй” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав.

Доктор П.Зузааны санаачлагаар Монгол улсад рентгенфлуоресценцийн шинжилгээний арга хэрэглэж эхэлсний 30 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг “Эрдэнэт” УБҮ, Геологийн төв лабораторитой хамтран зохион байгуулсан.

Монгол улсад цацрагийн хяналтын алба үүсэж хөгжсөний 30 жилийн ойд зориулж “Цөмийн технологийн хөгжил, цацрагийн хамгаалалт” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг УМХГ-ын Цацраг, тусгай хяналтын улсын алба, Цөмийн энергийн комисстой хамтран зохион явуулав.

2007 ЦШНИ-тэй хамтарсан “Орчин үеийн физикийн асуудлууд-IV” (2007.08.13-20) олон улсын эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулагчаар оролцсон.

П.Зузаан, Д.Болортуяа, С.Лодойсамбанар “Нүүрсний чанарын үзүүлэлтийг цөмийн физикийн аргаар шуурхай тодорхойлох судалгаа” бүтээлээрБСШУЯ-ны шилдэг бүтээлийн тусгай байрын шагнал;

Г.Хүүхэнхүү хамтран ажиллагч гадаадын 6 судлаачийн хамт “Хурдан нейтроноор явагдах (n,x) урвалын судалгааны төхөөрөмж зохион бүтээж, хэрэглэсэн нь” бүтээлээр БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажлын шалгаруулалтад III байр эзэлсэн.

2008 П.Зузаан “Байгалийн материалын рентгенфлуоресцийн болон идэвхжлийн шинжилгээний аргыг хөгжүүлсэн нь” сэдэвт нэг сэдэвт бүтээл (диссертаци) туурвиж физикийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалав.

2009 “The second International Conference on X-Ray Analysis” нэртэй олон улсын эрдэм шинжилгээний  хурал зохион байгуулсан.

2010 ЦСТ нь цөмийн болон рентгенфлуоресценцийн гурван аргаар сорилт гүйцэтгэх чадавхитай болохыг Стандартчилал, хэмжил зүйн газраас итгэмжлэв.

М.Одсүрэн ЦШЛ-д хийсэн цөмийн урвалын судалгааны ажлаар дэд эрдэмтний зэрэг хамгаалав.

Б.Баярбадрах АНУ-ын Хойд Каролина их сургуульд физикийн ухааны докторын зэрэг хамгаалав.

Академич Н.Содномын нэрэмжит тэтгэлэг бий болгов.

П.Зузаан “Байгалийн материалын рентгенфлуоресценци, идэвхжлийн шинжилгээний онол, арга зүйн судалгаа” бүтээлээрээ БСШУЯ-ны 2010 оны шилдэг бүтээлийн тэргүүн байрын шагнал хүртэв.

Г.Хүүхэнхүү “Cross section of the 143Nd(n,a)140Ce and 147Sm(n,a)144Nd reactions in the MeV neutron energy region” бүтээлээрээ ЦШНИ-ийн Нейтроны физикийн лабораторийн тэргүүн шагнал хүртэв.

2011 ЦСТ-ийн байгууллагын соёлын судалгааг анх удаа хийж, байгууллагын эрхэм зорилго, зорилго, зорилтуудад хүрэхэд хамт олнынэгдмэл байдал хэвийн байгаа дүгнэлт гарав.

Дэлхийн цөмийн их сургууль, МонАме байгууллагатай хамтран “Өнөөгийн дэлхийн цөмийн аж үйлдвэржилтийн гол асуудлууд” сэдэвт зуны сургалт зохиов.

2012 Байгууллагын нөхцөл байдлын шинжилгээний (SWOT) үр дүнд үндэслэн төвийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн дөрвөн үндсэн нэгжтэй болгов. Үүнд: Цөмийн өгөгдөл зүйнсалбар (Nuclear Data Division), Цөмийн аналитик аргын салбар (Division of Nuclear Analytical Methods), Цөмийн аналитик аргын салбар (Division of Nuclear Analytical Methods), Цөмийн физик, технологийн тэнхим (Department of Nuclear Physics and Technology).

Д.Ичинхорлоо Япон улсын Хоккайдо их сургуульд физикийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

“Цөмийн физик ба хэрэглээ – Улаанбаатарын бага хурал” (Ulaanbaatar Conference on Nuclear Physics and Applications, UBC2012) олон улсын эрдэм шинжилгээний III хурлыг “MonAme” шинжлэх ухааны судалгааны төвтэй хамтран зохион байгуулсан.

“Рентген шинжилгээ -III” (3rd International Conference on X-Ray Analysis) олон улсын хурал зохион байгуулав.

Г.Хүүхэнхүү ЦШНИ-ийн Нейтроны физикийн лабораторийн I шагналын хүртэв.

2013 Монгол улс, ЦШНИ-ийн хамтарсан “Орчин үеийн физикийн олон улсын 5-р хурал” (5th International Conference on Contemporary Physics) ЦСТ гардан зохион байгуулсан.

Японы цөмийн аюулгүй байдлын судалгааны нийгэмлэг (JNSRS), Цөмийн энергийн газар, Геологийн төв лабораторитой хамтран “АЦХАФ-ын гишүүн орнууд дахь Цацрагийн аюулгүй байдлын хяналт, цацраг идэвхт изотопын шинжилгээ ба хяналт” (Open Seminar on Radiation Safety Control and Radioactive Isotope Analysis/Control in FNCA member Countries)сэдэвт нээлттэй семинар хийв.

Бя.Мөнхбат Япон улсын Токиогийн технологийн институтэд цөмийн инженерчлэлийн ухааны докторын зэрэг хамгаалав.

АНУ-ын Эрчим хүчний яамны “Дэлхийн аюулыг бууруулах хөтөлбөр”-ийн хүрээнд ЦСТ-ийн цацрагийн биет хамгаалалтыг сайжруулах тусламжийн төсөл хэрэгжүүлэв.

2014 Цөмийн судалгааны төвийн эрхэм зорилго, чиг үүрэг, 2020 он хүртэлх хугацаанд тавих ойрын зорилго, зорилтуудаа шинэчилэн боловсруулж, хамт олныг оролцуулсан Эрдмийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэж баталсан.

Тус төвийн ажилтан С.Эрдэнэчимэг Швед улсын Стохолм дахь Эзэн хааны технологийн институтэд цөмийн инженерингийн докторын зэрэг хамгаалсан.

ОХУ-ын атомын энергийн “Росатом” төрийн өмчийн корпорацийн харъяа Н.А.Доллежалийн нэрэмжит Энерготехникийн эрдэм шинжилгээ, зохион бүтээххүрээлэн (НИКИЭТ) хэмээх хувьцаат нийгэмлэгтэй холбоо тогтоож, хамтын ажиллагааны протокол үйлдсэн.

Азийн цөмийн технологийн боловсролын сүлжээ (Asian Network for Education in Nuclear Technology, ANENT) –ний ажлын уулзалтыг ОУАЭА-ийн дэмжлэгээр гардан зохион байгуулав.

Доктор Бя.Мөнхбат “Хөгжиж буй орнуудын шинжлэх ухааны академ” -ийн физикийн салбарын шагнал хүртэв.

2015 М.Одцэцэг Япон улсын Токиогийн технологийн институтэд цөмийн инженерчлэлийн ухааны докторын зэрэг хамгаалав.

Leave a Reply