Цөмийн тогтвортой изотопыг гидрологи, геогидрологийн судалгаа болон байгаль орчин, уул уурхай, хөдөө аж ахуйн усны менежментэд өргөн ашигладаг

Дэлхийн температур, уур амьсгалын олон мянган жилийн түүхийг судлахад ашигладаг арга бол цөмийн арга юм. Устөрөгч болон хүчилтөрөгчийн изотопууд нь цаг уурын өөрчлөлтийн мэдээллийг дамжуулагч бөгөөд гүний усны дээжинд устөрөгч ба хүчилтөрөгчийн харьцааг тодорхойлон усны гарал үүсэл, эх үүсвэр, харилцан үйлчлэлд орсон байдал зэргийг судалдаг. Мөн цаг уурын ирээдүйн өөрчлөлтийг урьдчилан таамаглаж болно. Үүний тулд устөрөгч ба хүчилтөрөгчийн изотопын мэдээллийг цуглуулж, мэдээллийг боловсруулан таамаглал хийдэг. Одоогоор дэлхийн 90 гаруй оронд зуу гаруй мониторингийн цэгүүд ажиллаж байна. Дэлхийн хэмжээнд нийт цэвэр усны хэрэглээний 70%-ийг гол төлөв газар тариалангийн усжуулалтад ашигладаг боловч ихэнх нь уурших, урсаж алга болох зэргээр бүрэн ашиглагддаггүй. Усжуулалтын зохистой системийг ашиглахгүй бол ус пестицид зэрэг химийн бодисуудыг гадаргын болон гүний усны нөөцөд зөөвөрлөж бидний амьдралд сөргөөр нөлөөлөх талтай. Иймээс хүчилтөрөгч болон дейтерийг ашиглан усны хөдөлгөөнийг хянаж, ургамал хэр их ус хэрэглэж байгааг, хөрсөөр хичнээн хэмжээний ус ууршиж байгааг тодорхойлдог. Үүгээр усны алдагдлыг бууруулан, хөрс усны экосистемийн доройтлоос урьдчилан сэргийлж газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг.

Эх сурвалж: Цөмийн Энергийн Комиссын Ажлын Алба

https://www.facebook.com/NEC.ExecutiveOffice/posts/1280315122167316