“Цөмийн Аюулгүй байдал, хамгаалалт, аюулгүй байдлын технологи” сэдэвт зуны сургалт

Сөүлийн Үндэсний Их Сургууль баТокиогийн Их Сургуулийн хатарсан “Цөмийн Аюулгүй байдал, хамгаалалт, аюулгүй байдлын технологи” сэдэвт зуны сургалт 2011 оны 7 дугаарсарын 28-31 хооронд Солонгос улсын Чэжу аралд зохиогдов.

Сөүлийн Үндэсний Их Сургууль (СҮИХ), Токиогийн Их Сургууль (ТИС)-ийн хамтарсан “Цөмийн аюулгүй байдал, хамгаалалт, аюулгүй байдлын технологи” сэдэвт анхны удаа зохиогдож байгаа зуны сургалт нь Азийн бүс нутагт залуу удирдагчдыг бэлтгэх шаардлагийг ойлгох, тэдгээрийг хооронд нь танилцуулах зэрэгт чиглэсэн. Нэн тэргүүнд урган гарч байгаа шаардлага бол нэмэгдэж буй цөмийн ослууд, терроризм ба цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэхгүй байдалтай холбоотой хүний капитал бэлтгэх болон мэргэжилтэнүүдийн холбоо харилцааг улам боловсронгуй болгоход оршино.

Анхны зуны сургалт нь дээрх сургуулиудын багш, оюутанууд, зохион байгуулагч байгуулагууд болох KINAC, IFANS, MEXT-ын төлөөлөгчид болон Индионез, Иран, Их Британи, Монгол, Солонгос, Япон улсын нийт 18 оюутнууд оролцоотойгоор амьжилттай зохион байгуулагдлаа. “Цөмийн аюулгүй байдал, хамгаалалт, аюулгүй байдлын технологи” сэдэвт зуны сургалтаар 15 сэдэвт лекц, гэрийн даалгавар ба бүлгүүдийн илтгэл гэсэн хэсгээс бүрдсэн.
Энэхүү сургалтанд оруулсан санал:

  1. Энэ сургалтыг цаашид ОУАЭА–тай хамтарч оролцох хүрээг тэлж бусад улсуудаас хүн оруулах зохион байгуулах,
  2. Сургалтын сэдэвт цөмийн эрчим хүчний зардал хувьд “тогтвортой хөгжил” гэсэн сэдвийг оруулах,
  3. Бүсчилсэн, олон улсын хамтын ажиллагааг явуулах,
  4. Нийгэм, хууль зүй, ёс заншил ба институтын үзэл баримтлал зэргийг хамарсан судалгаа.

 Мэдээлэлийг бэлтгэсэн: Н.Энхбат