Мэдээ

ЦСТ-ийн урилгаар Токиогийн технологийн их сургуулийн Цөмийн энергийн нэн шинэ системийн судалгааны төвийн (CRINES- Center for Research into Innovative Nuclear Energy System) зочин судлаач бөгөөд Токио дахь Цахилгаан эрчим хүчний үйлдвэрийн судалгааны төв лабораторийн Цөмийн технологийн судалгааны лабораторийн (Nuclear Technology Research Laboratory, Central Research Laboratory of Electric Power Industry) ажилтан доктор Акио Минато 2011 оны 10 дугаар сард 7 хоногийн хугацаатай ирж ажиллан, цөмийн эрчим хүчний хүний нөөцийн төлөвлөгөө боловсруулах, судалгааны реакторын техник – эдийн засгийн үндэслэл боловсруулах асуудлаар зөвлөгөө өгөв.

 Цөмийн энергийн газрын урилгаар манай улсад айлчилсан Японы Ази дахь цөмийн хамтын ажиллагааны форум (FNCA) -ын төлөөлөгчид 2011.09.29-нд ЦСТ-д зочилж, хамтын ажиллагааны талаар ярилцав.

Төлөөлөгчийн тэргүүн нь Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамны зөвлөх, Японы Атомын энергийн агенлагийн ахлах зөвлөх, FNCA-ийн зохицуулагч Suek Machi байлаа.

FNCA (Forum for Nuclear Cooperation in Asia) нь цөмийн технологийг энхтайвны зорилгоор аюулгүй ашиглах салбарт бүс нутгийн идэвхтэй түншлэлийн замаар нийгэм-эдийн засгийн хөгжлийг түргэтгэх үр ашигтай хөшүүрэг болох эрхэм зорилготойгоор 1991 онд байгуулагджээ. Форумын гишүүн 12 улс байдаг, манай улс 2010 онд гишүүнээр элссэн байна. FNCA-ийн үйл ажиллагааны нэг хэлбэр болох судалгааны 6 төсөл хэрэгжүүлж байгаагийн дотор Электроны хурдасгагчийн хэрэглээ, судалгааны реакторын сүлжээ, Нейтроны идэвхжлийн шинжилгээ гэсэн гурван төслийн үндэсний зохицуулагч нь ЦСТ байх юм.