1. Эрдэм шинжилгээний дэд ажилтан Д.Болортуяа Япон улсын Киото Их Сургуулийн Материал судлал, инженерчлэлийн тэнхимд “Дагалдах элементийн рентген шинжилгээ” төслийн  зочин судлаачаар 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1.5 сарын хугацаатай ажиллахаар тус их сургуулийн Инженерчлэлийн градует сургуулийн урилгаар явав.
  2. Эрдэм шинжилгээний дэд ажилтан Д.Болортуяа Япон улсын Киото Их Сургуулийн докторын зэргийн элсэлтийн шалгаруулалтад тэнцэж, 2016 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн Инженерчлэлийн градует сургуульд суралцах болов.
  3. Цөмийн өгөгдөлзүйн салбарын эрхлэгч профессор Г.Хүүхэнхүү 2016 оны 02 дугаар сарын13- 21-ний өдрүүдэд Дубна хот дахь Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт (ЦШНИ) -ийн Эрдмийн зөвлөлийн 119 дүгээр чуулганд тус зөвлөлийн гишүүний хувиар оролцож, ЦШНИ-ийн олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу И.М.Франкийн нэрэмжит Нейтроны физикийн лабораторид 03-4-1104-2011/2016 сэдэвт хамтарсан судалгааны ажил гүйцэтгэхээр мордов.
  4. Багш, эрдэм шинжилгээний ажилтан С.Одмаа 2016.03.27-04.02-ны өдрүүдэд Токиогийн Технологийн Их Сургуулийн Цөмийн эрчим хүчний дэвшилтэт системийн судалгааны төв (CRINES)-д хамтарсан судалгааны ажил хийв.
  5. Профессор С.Даваа 2016.04.01-05-ны өдрүүдэд Дубна хот дахь ЦШНИ дэх Монгол улсын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн хувиар ЦШНИ-ийн Санхүүгийн хорооны хурал, Бүрэн эрхт төлөөлөгчдийн хорооны чуулган болон тус институт байгуулагдсаны 60 жилийн ойн баярын ажиллагаанд оролцов.
  6. Эрдэм шинжилгээний дэд ажилтан Г.Гэрэлмаа Швед улсын Готенбург хотноо 2016 оны 6-р сарын 19-25 өдрүүдэд зохион байгуулагдах “Европын рентген спектрометрийн хурал”-д зохион байгуулагч талын зардлаар оролцож “Comparison between XRF and PIXE Techniques for the Analysis of Air Particulate Matter” сэдэвт илтгэл хэлэлцүүлнэ.
  7. Эрдэм шинжилгээний ажилтан Д.Шагжжамба, Г.Гэрэлмаа нар 2016 оны 6-р сарын 27-ноос 7-р сарын 01-нд Флиппин улсын Манила хотод болох RAS7029 төслийн хүрээнд болох “Ази, Номхон далайн орнуудын хил дамжсан бохирдол” сэдэвт семинарт оролцоно.
  8. Багш, эрдэм шинжилгээний ажилтан Г.Дамдинсүрэн нь 2016 оны 6-р сарын 28-аас 8-р сарын 5 хүртэл Канад улсын Оттава хотод зохион байгуулах Дэлхийн цөмийн их сургуулийн зуны сургалт (World Nuclear University, Summer Institute 2016) – д оролцохоор шалгарав.
  9. Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Г.Нямдулам Японы атомын энергийн агентлагийн Хүний нөөцийн хөгжлийн төвөөс зохион байгуулах “Сургагч багш бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд Япон улсын Токай хотод 2016 оны 8-р сарын 22-ноос 10-р сарын 14-ныг хүртэл Реактор инженер- III хөтөлбөрт суралцана.

Leave a Reply