Print this Page

Бүтэц, зохион байгуулалт

Манай төв нь Цөмийн аналитик арга, Цөмийн эрчим хүч технологи,  Цөмийн өгөгдөл зүй гэсэн 3 салбар бүхий бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Drawing2

Цөмийн физикийн судалгааны төвийн захирал, профессор С. Даваа

Цөмийн өгөгдөл зүйн салбар нь цөмийн физикийн онол, туршлагын суурь судалгаа хийдэг. Салбарын эрхлэгч профессор Г. Хүүхэнхүү

Цөмийн аналитик аргын салбар нь хүрээлэн буй орчин, биологи, геологи, уул уурхай болон хүнс тэжээлийн бүтээгдэхүүн зэрэг дээжин дэх химийн элемент болон цацраг идэвхийн хэмжээг нейтрон болон гамма идэвхжлийн, энгийн болон бүрэн ойлтын рентгенфлуоресценцийн, гамма спектрометрийн аргуудаар тодорхойлж, арга зүй боловсруулах зэрэг ажлууд хийдэг. Салбарын эрхлэгч, Доктор, дэд профессор П. Зузаан

Цөмийн эрчим хүч, технологийн салбар нь бага чадлын аюулгүй ажиллагаатай реактор бүхий атомын цахилгаан дулааны станцыг эрчим хүчний хангамжинд ашиглах талаар арга зүйн судалгаа хийх, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, Монгол орны ураны хайгуул, олборлолт, боловсруулах технологид арга зүйн болон цөмийн цацрагийн судалгаа хийх зэрэг ажил гүйцэтгэдэг. Салбарын эрхлэгч, дэд профессор Н. Норов

ЦФСТ-ийн чанарын удирдлага хариуцсан хавсрага нэгж, албан тушаалтан нар

1. Цөмийн физикийн судалгааны төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Доктор. Бя. Мөнхбат

2. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал хариуцсан алба:

                                              Албаны дарга: Д. Баатархүү

                                              Нарийн бичгийн дарга: Р.Маахүү

                                              Гишүүн: Ба.Мөнхбат

3. Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний чанарын удирдлагын мэргэжилтнүүд:

                                               Чанарын менежер: Д. Шагжжамба

                                                Арга зүйч: П. Зузаан (элементийн шинжилгээ)

                                                                    Н.Норов (цацрагийн шинжилгээ)

                                              Дээж хүлээн авагч: Л. Одонцацрал

4. Төвийн ерөнхий ажил, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүд:

                                               Цацрагийн үүсгүүр: Г. Дамдинсүрэн

                                                Цацрагийн тунгийн хяналт: О. Сүх

                                                Шингэн азот: Т. Жамъянсүрэн

                                                Семинарын зар: Ж. Мөнхсайхан

Permanent link to this article: http://nrc.num.edu.mn/?page_id=75