“Орчин үеийн физик” сэдэвт Олон Улсын Эрдэм Шинжилгээний Хурал

          Сүүлийн жилүүдэд уламжлал болон гурван жил тутамд зохион байгуулагдаж буй тав дахь хурлыг Цөмийн энергийн газар, МУИС, ШУА болон Дубна хот дахь Цөмийн шинжилгээний  нэгдсэн институт (ЦШНИ) хамтран зохион байгуулав. Энэ удаагийн хурал нь манай улсын нэрт эрдэмтэн академич Н. Содномын мэндэлсний 90 жилийн ойд зориулж зохион байгуулагдаж байгаагаараа онцлог байв.

IMG_0133

        Хурал зохион байгуулагчдын нэг ЦШНИ дэхь Монгол улсын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн захирал профессор С. Даваа хэлэхдээ, Хуралд олон улсын физик судалгааны томоохон төв болох ЦШНИ-ийн 10 орчим эрдэмтэд  төлөөлөгч дотор тус Институтын эрдэмтэн нарийн бичгийн дарга профессор Н.А. Русакович, Нейтроны физикийн лабораторийн захирал доктор В.Н. Швецов, онолын нэрт физикч Г. Ефимов, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Иркутскийн  Дэлхийн цардас  судлалын хүрээлэнгийн эрдэмтэн А.Г.Ревенко, мөн Япон улсын Хоккойдагийн их сургуулийн профессор К. Като, Өмнөд Солонгос улсыг Сөулийн үндэсний их сургуулийн профессор И. Ванг   зэрэг нэртэй эрдэмтэд  оролцож Орчин үед эрчимтэй хөгжиж байгаа цөмийн физик, эгэл бөөмсийн физик, онолын физик, хатуу биеийн физик, хэрэглээний цөмийн физик зэрэг чиглэлээр гадаад дотоодын  50 орчим илтгэлийг хэлэлцэнэ гэж хэлэв.

IMG_0342

 Профессор Н.А. Русаковичийн илтгэлд  өнгөрсөн онд Щвейцарийн Женев хот дахь цөмийн судалгааны олон улсын төвд (CERN)  нээгдсэн орчлон ертөнцийн материйг бүрдүүлэгч шинэ бөөм болох   хигсс  бөөмийн нээлтийн тухай, доктор Ю.Горнушкини цөмийн болон астрофизикийн судалгааанд чухал нейтроно хэмээх эгэл бөөмийн талаарх сүүлийн шинэ үр дүнг, доктор В.Н. Швецов нейтроны физикийг сансар судлалд хэрхэн ашиглаж байгаа талаар, физикч Г. Ефимов математик болон тулгуур физикийн холбоо, академич Ц.Баатар манай эрдэмтдийн эгэл бөөмсийн физикт нээсэн шинэ зүй тогтлын тухай,  профессор Г. Хүүхэнхүү нейтроны физикийн урвалын өвөрмөц онцлог талаар, профессор О.Лхагва онолын физикийн аргыг биофизикийн салбарт хэрхэн хэрэглэж байгаа талаар,  профессор И. Ванг цөмийн   материалын онцлог чанарууд, профессор К.Като цөмийн тулгуур өгөгдлүүдийн ач холбогдлын тухай ярисан бол залуу эрдэмтэн О.Чулуунбаатар (ЦШНИ), Г. Сэвжидсүрэн  (ШУА) нар өөрсдийн судалгааны үр дүнгийн талаар илтгэсэн юм.

Хурлын үеэр манай залуу судлаачдын сүүлийн үед хийсэн ажлын үр дүнгүүдийг Ханын илтгэл хэлбэрээр авч хэлэлцэв.