Гадаадын зочид

2014.05.21. ОУАЭ-ийн Техникийн хамтын ажиллагааны газрын Ази, Номхон далайн бүсийн хэлтсийн дарга Oscar Acuna тус төвд зочилж, ОУАЭА-ийн техникийн хамтын ажиллагааны тусламжаар хэрэгжүүлэх төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах, ЦСТ-д шаардлагатай зарим мэдээллийг олж өгөх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

2014.06.06. ОЭАЭА-ийн дэмжлэгээр тус МУИС дээр 2014 оны 6 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулсан Азийн цөмийн технологийн боловсролын сүлжээ (ANENT) –ний ажлын уулзалтад оролцсон Жордон улсын Атомын Энергийн Комиссын Технологи ба мэдээллийн аюулгүй байдлын захиргааны дарга Махмуд Ассаф (Mahmoud Assaf), Тайландын Чулалонкорн Их Сургуулийн Инженерчлэлийн факультетийн Цөмийн инженерчлэлийн тэнхмийн багш Фонфает Ренванич (Phongphaeth Pengvanich) нар тус ЦСТ-ийн семинарт илтгэж, өөрийн орны цөмийн хөтөлбөр, цөмийн хүний нөөцийн бодлого, сургалтын талаар танилцуулан, холбогдох асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцсан.