Доктор Бямбажавын Мөнхбат-д баяр хүргье!

Bya MUnkhbat
Доктор Бя.Мөнхбат
Дэлхийн гуравдагч орнуудын Шинжлэх ухааны Академийн залуу эрдэмтдийн шагнал хүртсэнд тань баяр хүргэж, эрдэм номын үйлсдээ улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе!
Цөмийн судалгааны төвийн хамт олон
2014.11.27
Дэлхийн гуравдагч орнуудын Шинжлэх ухааны Академийн
залуу эрдэмтдийн шагналтан БЯМБАЖАВЫН МӨНХБАТ-ын товч намтар
  • 1980 онд төрсөн
  • 2002 онд Монгол Улсын Их Сургуулийг цөмийн технологич мэргэжлээр төгссөн.
  • 2008-2013 онд Япон улсын Токиогийн технологийн их сургуульд цөмийн инженерчлэлийн чиглэлээр суралцаж, магистрын болон докторын зэрэг хамгаалжээ.
  • 2013 оноос МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд дэд профессорын албан тушаалд ажиллахын зэрэгцээ Цөмийн судалгааны төвд эрдэмтэн нарйин бичгийн даргаар хавсран ажиллаж байна.
  • 2005-2008 онд МУИС-ийн Цөмийн судалгааны төвд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж, цөмийн эрчим хүч, реакторын чиглэлээр судалгаа хийж байсан.
  • Б.Мөнхбат хагас дамжуулагч шинэ материал үйлдвэрлэх зориулалттай цөмийн судалгааны реакторын дизайны судалгаа хийж, үр дүнгээ гадаад, дотоодод болсон эрдэм шинжлгээний уулзалт, хурал, форумд удаа дараа оролцон илтгэл тавьж, олон улсын болон гадаад улсын мэргэжлийн сэтгүүлд олон тооны өгүүлэл хэвлүүлсэн байна.
  • Тэрбээр 2012 онд Японы Атомын Энергийн Нийгэмлэгийн Реакторын физикийн салбарын шагнал хүртсэн нь түүний эрдмийн ажлын амжилтыг тодорхой үнэлсэн явдал байв.
  • Б.Мөнхбат докторын судалгааны сэдвээ үргэлжлүүлэн Монгол улсад тохиромжтой судалгааны реакторын хийцийн судалгаа, МУИС-д шинээр нээгдсэн цөмийн инженерчлэлийн сургалтын хөтөлбөрийг боловсруулах багийг ахлан ажиллаж байна.
  • Тэрээр мэдээллийн технологийн мэдлэгтээ тулгуурлан, Цөмийн судалгааны төвд хандиваар авсан компьютерүүдийг угсран өндөр хүчин чадал бүхий кластер сервэр угсран, зүгшрүүлж, реакторын хийцийн холбогдолтой тооцоог шавь нарынхаа хамт амжилттай хийж байгаа юм.
  • Доктор Бямбажавын Мөнхбатад Дэлхийн гуравдагч орнуудын Шинжлэх ухааны академийн залуу эрдэмтний шагнал хүртээжээ.