Эрдэм шинжилгээний ажилтан Мягмаржавын ОДЦЭЦЭГ Япон улсын Токиогийн технологийн их сургуулийн Шинжлэх ухаан, инженерчлэлийн мэргэшүүлэх сургуульд суралцан докторын зэрэг хамгаалав. Түүний нэг сэдэвт зохиолын сэдэв: Reaction Performance Enhancement of Chemical Heat Storage Material by Lithium Bromide for Magnesium Oxide/Water Chemical Heat Pump. М.Одцэцэг магистр, докторын 5 жилийг нэг семестр товчлон суралцсан бөгөөд IMPRES2013, INES-4, JACI/GSC олон улсын симпозиумуудын шилдэг илтгэлийн шагнал хүртэж, туслах багш, туслах судлаачаар ажилласан байна. Доктор М.Одцэцэг Японы атомын энергийн агентлагийн Оарай судалгааны төвд докторын дараах судалгааны ажилд ороод байна.
Эрдэм шинжилгээний ажилтан Очирбатын ЧИМЭДЦЭРЭН Солонгосын Цөмийн Аюулгүй байдлын хүрээлэнгийн (KINS) тэтгэлэгээр Солонгосын Шинжлэх Ухаан, Технологийн Ахисан Түвшний Хүрээлэнд (KAIST) цөмийн инженерингийн олон улсын градует (магистр) хөтөлбөрөөр суралцаж, боловсролын магистрын зэрэг хамгаалж ирээд ажилдаа оров.