МУИС-ийн Цөмийн судалгааны төв байгуулагдсаны 50 жил, Монгол улсад рентген шинжилгээ үүсэн хөгжсөний 40 жилийн ойн хүрээнд “The 4th International Conference on X-ray Analysis” (UBXRAY2015) сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2015 оны 6 дугаар сарын 8-12-ны хооронд МУИС-ийн дугуй зааланд амжилттай болж өндөрлөлөө. Уг хуралд ОХУ-ын Дубна хот дахь олон улсын Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт, ОХУ-ын ШУА-ын Микроэлектроник технологийн хүрээлэн, Сибирийн салбарын Дэлхийн Царцдас Судлалын Хүрээлэн, Виноградовын Геохимийн Хүрээлэн, Геологийн хүрээлэн, Алс дорнодын салбарын Зүүн хойд салбар дундын судалгааны хүрээлэн, Япон улсын Киотогийн их сургууль, Автсрали улсын IMP групп зэрэг гадаадын байгууллага, МУИС-ийн Цөмийн судалгааны төв, Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль, ШУА-ын Физик технологийн хүрээлэн, ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Геологийн төв лаборатори болон бусад аж ахуйн нэгж, лаборатори, судалгаа шинжилгээний байгууллагын 50 гаруй эрдэмтэн судлаачид оролцож рентген шинжилгээ, түүний хөгжлийн талаар өөрсдийн судалгааны ажлыг хэлэлцүүлсэн байна.