Дэлхийн шинжлэх ухааны өдрийг тохиолдуулан их сургуулийн хэмжээнд 2014-2015 оны хичээлийн жилд гүйцэтгэсэн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг үнэлэх, олон нийтэд сурталчлах зорилгоор Томсон Ройтерсийн Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн судлаач, шилдэг оюуны өмч бүтээгч нарыг хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээг гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Тус хичээлийн жилд МУИС-ийн нийт 34 судлаач 55 өгүүллийг Томсон Ройтерсийн SCI болон SSCI индекстэй мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлсэн бөгөөд номинацийг нэгдүгээр зохиогч, холбоо баригч зохиогч, олон өгүүлэл хэвлүүлсэн хамтран зохиогч, хамтран зохиогчоор гэсэн 4 төрлөөр шалгаруулахын зэрэгцээ, шилдэг оюуны өмч бүтээгчдийг тодруулсанаас тус төвийн эрдэмтэн судлаач
Нэгдүгээр зохиогчоор:
- М.Одсүрэн (Цөмийн физикийн судалгааны төв)
Хамтран зохиогчоор өгүүлэл хэвлүүлсэн :
- Г.Хүүхэнхүү, (Цөмийн физикийн судалгааны төв)
нар тодорлоо. Нийт түүчээ болон манлайлж яваа судлаачид болон нийт багш нартаа Дэлхийн шинжлэх ухааны өдрийн баярын мэндийг хүргэн эрдмийн ажилд нь улам их амжилтыг хүсье!