Цөмийн Физикийн судалгааны төв байгуулагдсаны 50 жилийн ойн баярын хурал амжилттай зохион байгуулагдлаа. 50 жилийн ойгоо угтаж олон арга хэмжээ зохион байгуулж салбарын ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, салбарын тэргүүлэх ажилчдад яам тамгын газраас шагнал гардуулж баяр дээр улам баяр нэмсэн хурал боллоо.
Цөмийн физикийн Судалгааны төвийн түүхэн товчоон:
1965: МУИС-д Цөмийн шинжилгээний лаборатори
1991: ШУА-д Цөмийн хавсрага судалгааны сектор
1997: Засгийн газрын 31-р тогтоолоор МУИС-ийн харъяалалд Цөмийн физикийн судалгааны төв
2015: ЗГ-ын 27-р тогтоолоор дахин баталгаажуулсан; БСШУ сайдын 337-р тушаалаар үйл ажиллагааны чиглэлийг тогтоосон.
ЦФСТ-ийн судлаачдын h-индекс (2015.03.24)
№ | Ажилтны нэр | Бүтээл-ийн тоо | Эшлэгдсэн тоо | h-индекс | g-индекс |
1 | Г.Хүүхэнхүү | 120 | 191 | 8 | 10 |
2 | С.Даваа | 62 | 152 | 8 | 10 |
3 | П.Зузаан | 56 | 72 | 4 | 7 |
4 | Д.Шагжжамба | 16 | 60 | 4 | 7 |
5 | Н.Ганбаатар | 35 | 35 | 3 | 5 |
6 | Б.Мөнхбат | 19 | 19 | 2 | 3 |
7 | Н.Норов | 31 | 19 | 2 | 2 |
8 | М.Одсүрэн | 29 | 11 | 2 | 2 |
9 | Г.Гэрэлмаа | 2 | 5 | 2 | 2 |
10 | С.Одмаа | 17 | 8 | 2 | 2 |
11 | Д.Болортуяа | 4 | 4 | 1 | 2 |
50 жилийн ойн хурлыг нээж ЦФСТ-ийн захирал Профессор С.Даваа ЦФСТ-ийн түүхэм замнал болон эрдэмтэн багш, судлаачдын хийж бүтээсэн ажлыг танилцуулсаны дараагаар ЦФСТөвийн 50 жилийн ойд зориулсан киног хуралд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд толилууллаа.
Үүний дараагаар “Цөмийн энергийн комисс” -ын ерөнхий нарын бичгийн дарга Г.Манлайжав ерөнхий сайдын мэдчилгээг уламжилж баярын мэнд хүргэв.
Мөн Боловсрол Соёл Шинжлэх ухаан яамны Шижлэх ухааны бодлого, зохицуулалтын газрын дарга Ж.Даваасамбуу мэндчилгээ дэвшүүлж ЦФСТөвийн зохион бүтээгч инженер Д.Баатархүүд “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр, ахлах багш С.Одмаа БСШУЯ Жуух бичгээр, эрдэм шинжилгээний дэд ажилтан Д.Болортуяа БСШУЯ Жуух бичгээр тус тус шагнагдав.
Мөн Проффесор Н.Норовыг Уул уурхан яамнаас “тэргүүний геологич” тэмдэгээр шагнав.
Мөн МУИС -ийн захирал Р.Бат-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлж, ЦФСТөвийн захирал Профессор С.Даваа “Стандарт хэмжилзүйн тэргүүний ажилтан” тэмдэгээр, эрдэм шинжилгээний ахлах ажилтан Д.Шагжжамба “Байгаль орчны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан М.Энхбаатар, эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Ж.Мөнхсайхан, эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Г.Дамдинсүрэн нарыг МУИС Баярын бичигээр тус шагнав.
Мөн ШУА -ын дэд ерөнхийлөгч Т.Дорж мэндчилгээ дэвшүүлж Профессор П.Зузааныг ШУА-ийн “Хубилай хааны одон”, Профессор Г.Хүүхэнхүүг ШУА “Бүтээлийн шагнал” -аар шагнаж баяр дээр баяр нэмлээ.
Мөн Математикийн хүрээлэн, Физик технологийн хүрээлэн Геологийн төв лаборатори, “Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг” ТББ, “Цацрагийн аюулгүй байдал, цөмийн технологийн мэргэжлийн холбоо” ТББ, ОХУ-ын Эрхүү хот дахь Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Дэлхийн царцдас судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор А.Г.Ревенко нар ЦФСТ -ийн 50 жилийн од зориулж мэндчилгээ дэвшүүлсэн.