“The 5th International Conference on X-Ray Analysis” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2018 оны 9.12 9.14-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тус хурал нь 3 жил тутамд уламжлал болон зохион байгуулагдсаар ирсэн бөгөөд өмнө нь 2007, 2009, 2012, 2015 онуудад зохион байгуулагдаж байсан.
Энэхүү олон улсын хуралд ОХУ, Япон, Энэтхэг, Монгол зэрэг орны эрдэмтэн судлаачид оролцон рентген анализын хөгжил, шинэ технологи, арга зүйн талаар илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо солилцлоо.
“The 5th International Conference on X-Ray Analysis” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахад хамтран ажилласан Цөмийн физикийн судалгааны төв, МУИС-ийн ШУ-ны сургууль, ХШУИС, Цөмийн энергийн комисс, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, Эрхүүгийн царцдас судлалын хүрээлэн, БСШУСЯ, ШУТСан, Эрдэнэт үйлдвэр зэрэг байгууллагуудын удирдлага, хамт олонд талархсанаа илэрхийлье.