Унгар нь 2025 онд нүүрсний цахилгаан станцуудаа бүгдийг нь хаахаар төлөвлөсөн ба ингэснээр нүүрсийг бүрэн халж байгаа Европын 6 дах улс болох юм. Харин Польш улс анхны цөмийн станцаа Гданьск-д барихаар төлөвлөсөн ба хоёр дахийг Белчатовийн нүүрсний станцын суурин дээр барихаар төлөвлөж байна.
Унгарын ерөнхийлөгч Жанос Адэр 2019 оны 9 сард Нью Йоркод болсон Нэгдсэн Улсын Цаг уурын Дээд хэмжээний уулзалтад оролцож байхад 2030 онд нүүрснээс бүрэн татгалзах төлөвлөгөөгөө танилцуулж байсан. Тэрээр хэлэхдээ нарны эрчим хүчний чадлаа 10 дахин ихэсгэхээс гадна цөмийн эрчим хүчний чадлаа мөн нэмэгдүүлнэ гэсэн. Эдгээр арга хэмжээнүүдийг авснаар Унгарын эрчим хүчний үйлдвэрлэлийн 90 орчим хувь нь нүүрсхүчлийн хий үл ялгаруулахаар болж байна.
Гуравдугаар сарын эхээр зохион байгуулагдсан Нүүрснээс татгалзах нийгэмлэгийн хуралд оролцох үед Унгарын эдийн засаг, эрчим хүч болон цаг уурын эргэлдсэн бодлогыг хөгжүүлэх газрын нарийн бичиг Аттила Стейнэр Унгарын нүүрснээс бүрэн татгалзах төлөвлөгөөг 2025 онд хэрэгжүүлнэ хэмээн хугацааг наашлуулан нэлээн амбицтай хугацаа хэлсэн байна. Нүүрснээс татгалзах төлөвлөгөөтэй холбоотой Унгар нь Европын холбооны шинээр үүсгэсэн “Just Transition” сангаас тусламж авах эрхтэй болж байгаа юм. Энэ нь 884МВт Матрагийн нүүрсний цахилгаан станцыг буулгах зэрэгт зарцуулагдана.
Унгар улс 4 цөмийн цахилгаан станцтай бөгөөд нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн тэн хагасыг нь цөмийн эрчим хүчээр гарган авдаг. 2018 онд нийт эрчим хүчний 49%-г цөмийн станцаас, 23%-ийг байгалийн хий болон 15%-ийг нүүрснээс гарган авсан.
Цөмийн цахилгаан станцууд нь Будапештаас 100км зайд байрлах Паксд байрладаг. Эдгээр нь 1982-1987 оны хооронд суурилагдсан ОХУ-ийн VVER-440 төрлийн даралтат усан хөргүүртэй реакторууд юм. Түүнчлэн 2014 онд ОХУ болон Унгар улсын хооронд ОХУ Унгар улсын цөмийн төслийн 80%-г буюу 10 тэрбум еврогийн санхүүжүүлэлт хийх гэрээ хийгдсэн ба уг гэрээний хүрээнд ОХУ-ын үйлдвэрлэгчид болон тэдгээрийн гэрээт компаниуд хоёр VVER-1200 реакторыг барихаар тохиролцсон . Унгарын эрчим хүч болон нийтийн аж ахуйн хяналтын газар өнгөрөгч оны 11 дүгээр сард “Atomerőmű Zrt”-ийн Пакс станцын талбай дээр нэмж шинэ хоёр реактор барих зөвшөөрлийг өгсөн байна. Барилга эхлэх зөвшөөрлийг Унгарын цөмийн энергийн газрын цөмийн хяналтын газраас өгснөөр барилгын ажил эхлэх юм.
Белчатовдах Польшийн реактор
Польшийн 2040 оны эрчим хүчний бодлого нь үндсэн гурван ойлголт дээр тулгуурладаг: эрчим хүчний эх үүсвэрийн шилжилт , нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй эрчим хүчний систем ба агаарын чанар. Уг бодлогын хүрээнд Польш улс 2043 он гэхэд 6 цөмийн реактор барихаар төлөвлөж байна.
Польшийн эрчим хүчний дэд бүтцийн стратегийн газрын нарийн бичиг Петр Наймски 3-р сарын 3нд RMF Fm радиод өгсөн ярилцлагад анхны реактор Гданьск Померани-д баригдахаас гадна 2033 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэл хүргэсэн. Хоёр дах реактор Белчатовт баригдах талаар мөн дурдсан.
Польш цөмийн эрчим хүчний программыг хэрэгжүүлэх чадалтай юу? гэдэг асуултад “Тийм. Польш хэрэгжүүлэх чадалтай. Гэхдээ энэ амархан байх уу? гэвэл үгүй. Энэ процесс маш хүнд байна” гэсэн хариулт өгсөн байна. Цэвэр эрчим хүч гарган авахад “манай улсын төсвийн зарим хэсэг нь эсвэл ихэнх хэсгийг зарцуулна” гэж тодорхойлсон ба “Европын холбооны улсаас мөн дэмжлэг үзүүлнэ” гэсэн юм.
Түүнчлэн 3-р сарын эхэнд Наймски АНУ болон Польш хоёр улсын хооронд Польшийн цөмийн программын ажиллах хүчийг бэлтгэхэд хамтран ажиллах дипломат санал ажил хэрэг болж эхэлсэн талаар мэдэгдсэн. Энэ нь АНУ Польшид цөмийн цахилгаан станц барих технологи болон нийт санхүүгийн санал тавихад 18 сар байгаа гэсэн үг юм гэж тайлбарласан байна. Польшийн засгийн газар 2020 онд хийсэн мэдэгдэлд нүүрсийг бүрэн халах төлөвлөгөөг урагшлуулж өмнө тодорхойлсон хугацаанаас урагшлуулахаар төлөвлөж байгаа талаар дурдсан байна. 2019 оны 11 сард гаргасан тайлангаас үзэхэд Польшийн нийт эрчим хүчний 56-60%-ийг нүүрсээр гарган авч байгаа ба энэ тоог 10 жилийн дотор 35.6-56% хүртэл бууруулах юм. Хамгийн сүүлийн үеийн төлөвлөгөөнд дээрх тоог 2040 он гэхэд 11-28% хүртэл буулгахаар тусгасан байна.
Эх сурвалж:https://www.world-nuclear-news.org/Articles/Hungary-and-Poland-plan-nuclear-to-replace-coal
Мэдээ бэлтгэсэн: ЦФСТ-ийн ЭША Г.Нарантунгалаг