“Монголын инновацийн 7 хоног-2021” арга хэмжээ

Инновацийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, шинэлэг санаа, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг түгээн дэлгэрүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Боловсрол Шинжлэх ухааны яам “Монголын Инновацийн 7 хоног” арга хэмжээг 5 сарын 17-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

“Инновацийн 7 хоног” арга хэмжээг дэлхий олон оронд тогтмол зохион байгуулдаг бөгөөд манай орны хувьд 2014 оноос хойш 7 дахь удаагаа зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээ нь олон нийтэд нээлттэй болох бөгөөд та бүхэн Боловсрол, шинжлэх ухааны яам болон хамтрагч байгууллагуудын фэйсбүүк хуудсаас арга хэмжээг шууд дамжуулалтаар хүлээн авч үзэх боломжтой.

Арга хэмжээний линк : https://fb.me/e/2fjboOgGg