ХШУИС-ийн ХБИТ, ЦЭК-ийн хамтран зохион байгуулсан “Цөмийн технологийн хэрэглээ” ажил олгогч, оюутны уулзалт амжилттай болж өнгөрлөө.

Цөмийн инженерчлэл хөтөлбөрийн ажил олгогч нар ХШУИС-ийн оюутнуудад цөмийн
технологийн хэрэглээ, хэтийн төлөв, хүний нөөцийн талаар мэдээлэл хийж, оюутануудын
сонирхсон асуултанд хариулан, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Уулзалтыг ЦЭК-ын Ажлын албаны Цөмийн технологийн бодлогын газрын Ахлах ажилтан,
МУИС-ийн профессор МУ гавъяат багш С.Даваа удирдаж Цөмийн Энергийн Комиссын
Ажлын албаны Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал “Цөмийн
технологийн хэрэглээний тухай”, “Цөмийн технологи уул уурхайд: Хууль эрх зүй” “Их
энергийн физикийн хөгжил, ирээдүй”, “Цөмийн технологи шүүхийн шинжилгээний
асуудалд” сэдвээр эхлүүлэв.
Уулзалтанд МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын дарга
М.Мөнхтогтох “Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналт”, МХЕГ-ын Хүнсний
аюулгүйн байдлын лавлагаа лабораторийн эрхлэгч Х.Идэр-Мөнх “Цацрагийн хяналтын
лабораторийн цөмийн технологийн хяналт” сэдвийн хүрээнд илтгэл тавилаа. Мөн
“Цөмийн анагаах ухааны хэрэглээ: Оношилоо, эмчилгээ”, “Геологийн Төв Лаборатори
ТӨҮГ-ын товч танилцуулга”, “ШУТИС-ийн ХШУС-ийн Физикийн тэнхмийн сургалтын үйл
ажиллагаа”, “Үйлдвэрийн радиограф ба хөгжлийн хандлага”, “Бадрах Энержи ХХК үйл
ажиллагаа, хүний нөөц” сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэгдэв.

Цөмийн Энергийн Комиссын Ажлын албаны Цөмийн технологийн бодлогын газрын дарга
М.Чадраабал

МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын дарга
М.Мөнхтогтох

Бадрах Энержи ХХК-ийн Эрүүл мэнд,цацраг, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан захирал Ц.Энхжаргал

УХТЭ-ийн Цөмийн оношилгоо эмчилгээний төвийн эмч

Хүрэлцэн ирсэн бүх төгсөгч ажил олгогч нартаа нийт оюутнуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.