2012 оны 9-р сарын 23-наас 30-ны хооронд ЦЭГ-ын Цөмийн технологийн хэлтэсийн даргын үүрэг гүйцэтгэгч-Б.Батгэрэл, ЦЭГ-ын гадаад харилцааны ахлах мэргэжилтэн-Ш.Мөнх-Очир, МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн Цөмийн өгөгдөл зүйн салбарын эрхлэгч профессор-Г.Хүүхэнхүү, МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн Цөмийн эрчим хүч, технологийн салбарын эрхлэгч, Дэд профессор-Н.Норов,МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн Цөмийн эрчим хүч, технологийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан Г.Цэмбэлмаа гэсэн бүрэлдэхүүнтэйгээр цөмийн энергийн газрын шугамаар томилолтоор ажиллаад ирлээ.
ОХУ-ынМосква хот дахь Үндэсний судалгааны цөмийн их сургууль “Московский инженерно- физический институт (МИФИ) “ Обнинск хот дахь Цөмийн эрчим хүчний дээд сургууль, Мэргэжил дээшлүүлэх төв институт, Дубна хот дахь олон улсын Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн сургалт-судалгааны төв болон байгаль, нийгэм хүмүүний “Дубна” олон улсын их сургууль зэргээр орж цөмийн эрчим хүч ба цөмийн физикийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр, орчинтой танилцаж, цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан. Тэрээр манай улс цөмийн эрчим хүчийг амжилттай ашиглах, цөмийн технологийг тууштай нэвтрүүлэхийн тулд МИФИ-тэй төстэй сургалт, судалгааны төвлөрсөн байгууллага бий болгох шаардлагатай харагдаж байсан. Уулзалтыг дүнд МИФИ-тэй хамтран ажиллах, тэндээс тусламж дэмжлэг авах асуудлыг шийдэхийн тулд гэрээ байгуулах шаардлагатай байна. Үүний тулд МИФИ-гээс 2-3 мэргэжилтэнг ойрын хугацаанд урьж өөрийн орны цөмийн физик технологи болон цөмийн эрчим хүчний чиглэлийн сургалт, судалгааны байдлыг газар дээрээ танилцуулах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг гаргасан. Мөн Обнинск дахь цөмийн Мэргэжил дээшлүүлэх төв институтийн дэд захирал В.В.Артисюк манай төлөөлөгчдийн ахлагч Б.Батгэрэл нар цөмийн технологийн чиглэлээр тус институтэд манай их сургуулиудын багш нарын мэргэжил дээшлүүлэх, оюутан сургах талаар хамтран ажиллах протоколд гарын үсэг зурав. Үүнээс гадна Дубна хот дахь ЦШНИ-ийн сургалт –эрдэм шинжилгээний төв болон “ Дубна” их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид оюутан, магистрант, докторант, багш сургах талаар ярилцсан.