Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын цөмийн эрчим хүчний салбартай танилцав

Цөмийн физик, технологийн тэнхмийн эрхлэгч Доктор Ц.Амартайван, эрдэм шинжилгээний ажилтан О. Чимэдцэрэн нар цөмийн энергийн газрын шугамааар 10 сарын 22-оос 27-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын цөмийн эрчим хүчний салбарт баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хүний нөөцийн хөтөлбөр, цөмийн технологийг хөгжүүлж буй туршлагыг судлах зорилгоор 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр явж ирлээ. Хо Чи Мин хот дахь Цөмийн Техникийн Төв (CNT), Цацрагийн Технологийн Судалгааны Төв (VINAGAMMA), Да лат хот дахь Цөмийн Судалгааны Институт (NRI) Цөмийн техникийн үйлдвэр дэхь хэрэглээний төв (CANTI), Ханой хот дахь Цацраг идэвхт болон ховор элементийн технологийн институт (ITRRE), Вьетнамын Цөмийн Энергийн Газар (VAEA) Цөмийн шинжлэх ухаан технологийн хүрээлэн (INST), Вьетнамын Атомын Энергийн Институт(VINATOM)-ын үйл ажиллагаатай танилцлаа.

Description: G:zuragfor generalIMG_0614.JPG

Вьетнам улсын Хо Чи Мин хот дахь Цөмийн Техникийн Төвд ICP-OES, Positron life-time спектрометер, TLD, LC MS, TLD reader, GC,  LSC (Шингэн сцинтиляцийн спектрометр), Альфа спектрометр, Гамма спектрометр, Материалын гадаргуугийн эвдрэл тодорхойлогч зэрэг төхөөрөмжүүдийг ашиглаж олон төрлийн судалгаа шинжилгээ хийж байна.

Цацрагийн Технологийн Судалгааны Төв нь цацрагийн технологийн дэвшилтэт ба судалгаа явуулж, улсын эдийн засагт чухал бүтээгдэхүүнүүдэд шарлага хийх төхөөрөмжийг нийлүүлэх, Co-60-ийн шарлагын төхөөрөмжийн загвар гаргах, цацрагийн технологийн салбарт технологи ба төхөөрөмжийг импортлох экспортлох, цацрагийн технологийн чиглэлээр дадлага олгох, сургах зэрэг үйл ажиллагааг явуулдаг байна. SVST-Co-60 (400кКи), UELR-10-15S2 (10МэВ, 15кВ) шарлагын төхөөрөмж, биологийн лаборатори, физик-химийн лаборатори, физик-механикийн лаборатори, дозиметрийн лаборатори бүхий энэ төв нь цацрагийн технологи ашиглаж хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулах, эмнэлгийн бүтээгдэхүүн ариутгах ажил хийж байна. Тухайлбал, хатаасан болон хөлдөөсөн далайн хүнсний бүтээгдэхүүн (сам хорхой, хавч, зөөлөн биетэн г/м), загас болон загасан бүтээгдэхүүн, хөлдөөсөн мэлхийн хөл, шинэхэн болон хөлдөөсөн шувууны мах, хөлдөөсөн жимс, хуурай өндөг зэрэг хүнсний бүтээгдэхүүний хадгалалтыг уртасгаж, микробын тоог бууруулж бичил биетнийг устгадаг.

Да лат дахь Цөмийн Судалгааны Институт нь 500кВт-ийн судалгааны реактор, судалгааны чиглэлээр ашиглах хоёр Co-60 үүсгүүр, цацраг идэвхт изотоп ба цацраг идэвхт эмийн бэлдмэлийн тоног төхөөрөмжүүдтэй. Бета, гамма, рентген цацрагийн спектрометрийн лаборатори; элементийн анализ, орчны цацрагийн түвшин хэмжих бусад төхөөрөмжүүд; дотор эрхтэн ба хувийн дозиметрийн лаборатори; хиймэл эд эс, ургамлын эс, биодозиметрийн лаборатори, цацрагийн хэмжилтийн төхөөрөмжийн тохируулгын лабораторитой бөгөөд 15 Ph.D, 35магистр 90 инженер ба бусад ажилчид нийлээд 190 хүний бүрэлдэхүүнтэй. Вьетнамд ганц судалгааны реактор байдаг бөгөөд 1960 онд анх TRIGA MARK II –ийг барьж эхлээд 1963 онд ашиглалтанд оруулжээ. 1982-1984 оны хугацаанд энэ реактораа шинэчилж чадлыг нь нэмэгдүүлэн 500 кВт болгон одоог хүртэл цацраг идэвхт изотопын үйлдвэрлэл, нейтрон идэвхижлийн анализ, суурь болон хэрэглээний судалгаа, ажиллах хүчин бэлтгэх зэргээражиллуулж ирсэнбайна

Description: G:zuragfor generalIMG_0622.JPG
Да лат дахь Цөмийн Судалгааны Реактор

Реакторын голомт доторх дулааны нейтроны урсгал 2.1*1013 н/см2∙с, хурдан нейтроны 6.0*1012 н/см2∙с байна. Энэ реактор дээр эмнэлгийн зориулалтаар ихэнхдээ  131I , 99mTe, 32P, 51Cr, 153Sm цацраг идэвхт изотоп буюу цацраг идэвхт эмийн бэлдмэлүүдийг гарган авдаг байна. Үүнээс гадна газрын тосны орд, үйлдвэрийн хэрэглээнд ашиглагдах бусад цацраг идэвхт тэмдэгт атом 46Sc, 192Ir, 198Au, мөн жижиг үүсгүүр 60Co, 192Ir изотопыг гарган авдаг байна. Энэ реактор дээр жилд 25-н цөмийн эмчилгээний тасагт 30,000 өвчтөний оношилгоо эмчилгээнд зориулан 250Ки цацраг идэвхт изотоп буюу цацраг идэвхт эмийн бэлдмэлүүдийг үйлдвэрлэдэг байна. Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс нь Оросын VVER1000, Японы APR-1400 цөмийн эрчим хүчний үйлдвэрийг өөрийн улсдаа бариулахаар төлөвлөж байгаа бөгөөд сая Вьетнамын Шинжлэх ухаан, Технологийн Яам  Цөмийн Эрчим хүч 2012 Олон улсын Үзэсгэлэнг зохион байгуулсан юм.

Description: IMG_1047.JPG
Нээлт хийж Шинжлэх ухаан, Технологийн орлогч сайд Tran Viet Thanh үг хэлэв

Тус үзэсгэлэнд тухайн салбартаа өндөр туршлагатай Орос, Америкийн Нэгдсэн улс, Канад, Бүгд найрамдах Солонгос улс, Япон, Франц улсын цөмийн эрчим хүчний компаниуд оролцож өөрсдийн болон хамтран бүтээсэн цөмийн эрчим хүчний үйлдвэрийн ололт амжилтын талаар мэдээлэл дэлгэн тавьсан байлаа.

Description: IMG_1064.JPG
Оросын VVER1000 цөмийн эрчим хүчний үйлдвэрийн загвар