«

»

Nov 21

Print this Post

Он-лайн сургалт болов

Францын Цөмийн энерги, альтернатив эрчим хүчний газар (CEA) болон МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв хамтран “Цацрагийн хамгаалалт” сэдвээр он-лайн удиртгал сургалтыг Францын Элчин Сайдын Яам, Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дэмжлэгтэйгээр 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Сургалтад цөмийн технологи хэрэглэгч 14 байгууллагын ажилтан, цөмийн инженерчлэлийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутан 33 хүн хамрагдсан. Сургалтын үйл ажиллагаанд Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Элизабет Барсак хүрэлцэн ирж оролцон, амжилттай болсныг онцлон тэмдэглэв.

Тус сургалт нь онлайн конференц хэлбэртэй явагдсан бөгөөд CEA-ийн мэргэжилтнүүд оролцогчдод цацраг, цацрагийн хамгаалалтын талаар үндсэн ойлголтуудыг өгч байснаас гадна цацрагаас үүдэн гарах болзошгүй эрсдлүүд, тэдгээрээс хэрхэн сэргийлэх талаар мэдлэг, мэдээлэл олгож байлаа.

Энэхүү онлайн сургалт цаашид үргэлжлэн явагдах юм.

 

Г.Нямдулам, ЦФСТ

Permanent link to this article: http://nrc.num.edu.mn/?p=2285