Skip to content
- Цөмийн физикийн судалгааны төв, Цөмийн энергийн комисс болон Япон улсын Атомын энергийн агентлаг хамтран “Реакторын инженерчлэл-2015” сэдэвт сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн дагалдах сургалтыг (Follow up Training Course) 2016.01.11-15-ны өдрүүдэд тус төв дээр зохион байгуулав. Уг FTC сургалтыг зохион байгуулахаар ирсэн Япон улсын Атомын энергийн агентлагийн Цөмийн хүний нөөцийн хөгжлийн төвийн зохицуулагч Dr. Akihide HIDAKA, Dr. Kiyonobu YAMASHITA, Судалгааны реактор ба тандем хурдасгагчийн хэлтсийн мэргэжилтэн Mr. Takashi TSUMURA нар тус ЦФСТ-ийн удирдлага, мэргэжилтнүүдтэй цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.
- Цөмийн энергийн комисс, АНУ-ын Эрчим хүчний яамыг төлөөлж Сандиагийн үндэсний лаборатори хамтран зохион байгуулсан 5 хоногийн сургалтын үзүүлэх сургалтыг тус төв дээр хийж, уг сургалтыг хариуцсан явуулсан АНУ-ын Эрчим хүчний яамны төсөл хэрэгжүүлэгч Цацрагийн аюулгүй байдлын албаны Азийн хөтөлбөрийн ажилтан Robert F.Rudich, Сандиа үндэсний лабораторийн Биет аюулгүй байдлын системийн мэргэжилтэн Janice Leach нар ЦФСТ-д зочилж, хамтын ажиллагааны талаар ярилцав.
- “Судалгааны реакторын дэд бүтцийн хөгжил, Цөмийн мэдлэг ба боловсрол, Судалгааны реакторын дэд бүтцийн урьдчилсан цогц үнэлгээ” сэдэвт семинар (2016.04.04-08) хийсэн ОУАЭА-ийн шинжээчдийн багийн гишүүн ОУАЭА-ийн Цөмийн мэдлэгийн менежментийн тасгийн мэргэжилтэн хатагтай M. Monica SBAFFONI, ОХУ-ын “МИФИ” Үндэсний цөмийн судалгааны их сургуулийн профессор, ОЭАЭА-ийн шинжээч Вячеслав Федосеев нар судалгааны реакторт шаардагдах чадавхийг үнэлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор цөмийн боловсролын тогтолцооны байдал, тус ЦФСТ-ийн үйл ажиллагаатай (2016.04.07) танилцаж, төвийн семинарт илтгэв.
- Дубна хот дахь ЦШНИ-ийн 60 жилийн ойн зориулсан “ЦШНИ-ийн өдрүүд Монгол улсад” цогц арга хэмжээнд оролцохоор ирсэн тус институтийн захирал академич В.А.Матвеев ЦФСТ-ийн ахмад эрдэмтэй уулзаж, хүндэт зочны дурамжийн дэвтэрт сэтгэгдлээ бичиж үлдээв (2016.06.06).
- Дээрх арга хэмжээ болон түүний хүрээнд тус ЦФСТ гардан зохион байгуулсан “Орчин үеийн физикийн асуудлууд” (The 6th International Conference on Contemporary Physics, ICCP-VI) сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 6-р хуралд оролцсон ЦШНИ-ийн эрдэм шинжилгээний ажилтан С.Земляной, Ю.Г.Тетерев, ОХУ-ын ШУАСС-ын Эрхүү хот дахь Дэлхийн царцдас судлалын хүрээлэнгийн “Геодинамик ба геохронологи” судалгааны төвийн эрдэмтэн А.Г.Ревенко нарыг ЦФСТ-ийн захирал доктор Ц.Энхбат, Цөмийн аналитик аргын салбарын эрхлэгч проф. П.Зузаан хүлээн авч, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцав(2016.06.09).
- ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хэлтсийн хөтөлбөрийн менежментийн ажилтан Massoud Malek 2016.07.05-нд тус төвд ирж, үйл ажиллагаатай танилцан, ЦФСТ-д хэрэгжүүлж байгаа ОУАЭА-ийн төслийн явц, түүний цаашдын зохицуулалтынталаар санал солилцож, зөвлөгөө өгөв.
- АНУ-ын Эрчим хүчний яамны “Дэлхийн аюулыг бууруулах хөтөлбөр”-ийн хэрэгжүүлэгч, Садиа-гийн үндэсний лабораторийн төслийн ахлагч Richard L.Lucero, мэргэжилтэн Shung Wei Lin нар ЦФСТ-д ирж тус төвийн цацрагийн биет хамгаалалтыг сайжруулахаар хэрэгжүүлсэн төслийн хүрээнд нэмж суурилуулсан багаж хэрэгслийн байдлыг шалгаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
- Дубна хот дахь ЦШНИ-ийн Нейтроны физикийн лабораторийн салбарын эрхлэгч доктор А.В.Белушкин ЦШНИ-ийн Сургалт-судалгааны төвд Монголын залуу физикчдийг урт, богино хугацааны сургалтанд хамруулах болон 2018 онд Азийн орнуудыг оролцуулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал хамтран зохион байгуулах боломжийн тухай санал дэвшүүлэв (2016.10.24, 28).
- Японы Атомын Энергийн Агентлагийн Цөмийн хүний нөөцийн хөгжлийн төвийн Олон улсын цөмийн хүний нөөцийн хөгжлийн хэсгийн ерөнхий менежер Yoshihiro Nakano, нарийн бичгийн дарга Mayuka Shimada нар 2016.10.27-нд тус төвд зочилж, Монголын цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх хамтын ажиллагааны байдлыг танилцуулж, “Реакторын инженерчлэл” сэдэвт сургагч багшийн сургалтын дагалдах сургалтыг Монгол улсад зохион байгуулах бэлтгэл ажлын талаар санал солилцов.
- Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны цөмийн асуудлын ахлах зөвлөх ноён Sunil Felix, цөмийн асуудлын зөвлөх хатагтай Anaïs Grivot нар 2016.11.03-нд ЦФСТ-д зочилж, 2016.11.08-нд хамтран зохион байгуулах интернэтэд суурилсан видео сургалтын зохион байгуулалтын асуудлаар ярилцаж, цөмийн салбарын хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.