Print this Page

2016

2016.01.11-15

Цөмийн физикийн судалгааны төв, Цөмийн энергийн комисс болон Япон улсын Атомын энергийн агентлаг хамтран“Реакторын инженерчлэл-2015” сэдэвт сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн дагалдах сургалтыг (Follow up Training Course) 2016.01.11-15-ны өдрүүдэд тус төв дээр зохион байгуулав. Уг FTC сургалтыгзохион байгуулахаар ирсэн Япон улсын Атомын энергийн агентлагийн Цөмийн хүний нөөцийн хөгжлийн төвийн зохицуулагч Dr. Akihide HIDAKA, Dr. Kiyonobu YAMASHITA, Судалгааны реактор ба тандем хурдасгагчийн хэлтсийн мэргэжилтэн Mr. Takashi TSUMURA нар тус ЦФСТ-ийн удирдлага, мэргэжилтнүүдтэй цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.

2016.01.28

Цөмийн энергийн комисс, АНУ-ын Эрчим хчүний яамыг төлөөлж Сандиагийн үндэсний лаборатори хамтран зорхион байгуулсан 5 хоногийн сургалтын үзүүлэх сургалтыг тус төв дээр хийж, уг сургалтыг хариуцсан явуулсан АНУ-ын Эрчим хүчний яамны төсөл хэрэгжүүлэгч Цацрагийн аюулгүй байдлын албаны Азийн хөтөлбөрийн ажилтан Robert F.Rudich, Сандиа үндэсний лабораторийн Биет аюулгүй байдлын системийн мэргэжилтэн  Janice Leach нар ЦФСТ-д зочилж, хамтын ажиллагааны талаар ярилцав.

Permanent link to this article: http://nrc.num.edu.mn/?page_id=2182

Leave a Reply