Цөмийн судалгааны төвийн Цөмийн физик, технологийн тэнхим 2012 оны 12 дугаар сарын 19-нд хуралдаж, амжилттай сайн суралцахын зэрэгцээ эрдэм шинжилгээний ажил хийх авъяас чадвар, дур сонирхолтойгоо харуулсан цөмийн технологийн 4-р ангийн оюутан Чинзоригийн Сайханбаярт Монгол улсын цөмийн физикийн шинжлэх ухааны анхны доктор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Даржаагийн Чүлтэмийн нэрэмжит тэтгэлэг олгохоор шийдвэрлэв.