Skip to content
- Эрдэм шинжилгээний ажилтан Батсайханы Мөнхбат Япон улсын Токиогийн Технологийн Их Сургуульд (Tokyo Institute of Technology) тогтвортой инженерчлэлийн хөтөлбөрөөр (Sustainable Engineering Program) мастер+докторын сургалтын элсэлтийн босгыг давж, 2015 оны 10 дугаар сараас эхлэн суралцах урилга авсан.
- Эрдэм шинжилгээний ажилтан Г.Гэрэлмаа Итали улсын Триест хот дахь Олон Улсын Онолын Физикийн Төв (ОУОФТ), Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн хамтарсан докторын судалгааны ажлын Сэндвич Сургалтын Боловсролын Хөтөлбөрт (STEP, Sandwich Training Educational Programme) хамрагдах болзлыг хангаж, ОУАЭА-ийн техникийн хамтын ажиллагааны INT0089 төслөөс санхүүгийн дэмжлэг авах болов.
- Эрдэм шинжилгээний ажилтан Г.Цэмбэлмаа Солонгосын шинжлэх ухаан, технологийн ахисан түвшний хүрээлэнд (KAIST) цөмийн инженерчлэлийн олон улсын градует хөтөлбөрөөр (International Graduate Program at the Korean Advanced Institute of Science and Technology (KAIST) энэ 8-р сарын 01-нээс эхлэн суралцах урилга авав. Тэрбээр Солонгосын Цөмийн Аюулгүй байдлын хүрээлэнгийн (KINS) тэтгэлгээр суралцах ажээ.
- Мөн эрдэм шинжилгээний ажилтан А.Төрболд, О.Сүх нарЯпон улсын Атомын Энергийн Агентлаг (ЯАЭА) -ийн Цөмийн хүний нөөцийн хөгжлийн төвд зохион байгуулах “Реакторын инженерчлэл I, II” сэдэвт сургагч бэлтгэх сургалтад ЯАЭА-ийн зардлаар оролцохоор шалгараад байна.