ДОКТОР САМБУУГИЙН ОДМААД БАЯР ХҮРГЭЕ!

3x4

 

 

Манай төвийн унаган охин С.ОДмаа Япон улсын Токиогийн технологийн их сургуульд (Tokyo Tech) суралцан, “Design parameters in small high temperature gas-cooled reactor for passive decay heat removal” сэдвээр нэг сэдэвт зохиол туурвиж, инженерингийн ухааны докторын зэрэг амжилттай  хамгааллаа.

Докторант Одмаа хийсэн судалгааны ажлаараа Японы Атомын Энергийн Нийгэмлэгийн (Atomic Energy Society of Japan) Реакторын физикийн салбарын шагнал хүртсэн байна. Уг шагналыг 2012 онд манай Бя.Мөнхбат хүртэж байсан юм.

Одмаадаа хамт олноороо баяр хүргэж, цаашдын эрдэм номын ажилдаа улам их амжилт гаргахын ерөөл дэвшүүлж байна.

Доктор С.Одмаагийн хийсэн судалгааны ажлын сэдэв бол цөмийн эрчим хүчний технологийн нэн шинэ чиглэл бөгөөд манай улсын эрчим хүчний ирээдүйн хангамжид зайлшгүй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

 

ЦӨМИЙН ФИЗИКИЙН СУДАЛГААНЫ ТӨВИЙН

ХАМТ ОЛОН

2015.09.04