Skip to content
Эрдэм шинжилгээний дэд ажилтан Д.Болортуяа Япон улсын Киото Их Сургуулийн Материал судлал, инженерчлэлийн тэнхимд “Дагалдах элементийн рентген шинжилгээ” төслийн зочин судлаачаар 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1.5 сарын хугацаатай ажиллав.
Багш, эрдэм шинжилгээний ажилтан Б.Мөнхбат 2016.03.07-11-ний өдрүүдэд АНУ-ын Массачусеттсийн Технологийн Институт (MIT)-д цөмийн инженерчлэлийн сургалт, судалгааны байдалтай танилцав. Тэрээр ЦФСТ-д хэрэгжиж буй ОУАЭА-ийн техникийн хамтын ажиллагааны MON0011 төслийн шинжлэх ухааны аялал хийсэн юм.
Эрдэм шинжилгээний дэд ажилтан Д.Болортуяа Япон улсын Киото Их Сургуулийн докторын зэргийн элсэлтийн шалгаруулалтад тэнцэж, 2016 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн Инженерчлэлийн градует сургуульд суралцах болов.
Цөмийн өгөгдөлзүйн салбарын эрхлэгч профессор Г.Хүүхэнхүү 2016 оны 02 дугаар сарын13- 21-ний өдрүүдэд Дубна хот дахь Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт (ЦШНИ) -ийн Эрдмийн зөвлөлийн 119 дүгээр чуулганд тус зөвлөлийн гишүүний хувиар оролцож, ЦШНИ-ийн олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу И.М.Франкийн нэрэмжит Нейтроны физикийн лабораторид 03-4-1104-2011/2016 сэдэвт хамтарсан судалгааны ажил гүйцэтгээд ирэв.
Багш, эрдэм шинжилгээний ажилтан С.Одмаа 2016.03.27-04.02-ны өдрүүдэд Токиогийн Технологийн Их Сургуулийн Цөмийн эрчим хүчний дэвшилтэт системийн судалгааны төв (CRINES)-д хамтарсан судалгааны ажил хийв.
Профессор С.Даваа 2016.04.01-05-ны өдрүүдэд Дубна хот дахь ЦШНИ дэх Монгол улсын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийн хувиар ЦШНИ-ийн Санхүүгийн хорооны хурал, Бүрэн эрхт төлөөлөгчдийн хорооны чуулган болон тус институт байгуулагдсаны 60 жилийн ойн баярын ажиллагаанд оролцов.
Багш, эрдэм шинжилгээний ажилтан М.Одсүрэн 2016.05.22-05.29-ний өдрүүдэд Италийн Наполи хотноо зохион байгуулагдсан “Хөнгөн цөмийн кластер бүтэц” сэдэвт олон улсын хуралд БСШУЯ-ны “Дээд бололвсролын шинэчлэл” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Зарим хөнгөн цөмийн энергийн спектр” судалгааны тэтгэлэгт төслийн санхүүжилтээр оролцож, аман илтгэл хэлэлцүүлэв.
Эрдэм шинжилгээний дэд ажилтан Г.Гэрэлмаа Швед улсын Готенбург хотноо 2016 оны 6-р сарын 19-25 өдрүүдэд зохион байгуулагдах “Европын рентген спектрометрийн хурал”-д зохион байгуулагч талын зардлаар оролцож “Comparison between XRF and PIXE Techniques for the Analysis of Air Particulate Matter” сэдэвт илтгэл хэлэлцүүлэв.
Эрдэм шинжилгээний ажилтан Д.Шагжжамба, Г.Гэрэлмаа нар 2016 оны 6-р сарын 27-ноос 7-р сарын 01-нд Флиппин улсын Манила хотод болсон RAS7029 төслийн хүрээнд болох “Ази, Номхон далайн орнуудын хил дамжсан бохирдол” сэдэвт семинарт оролцов.
Багш, эрдэм шинжилгээний ажилтан Г.Дамдинсүрэн нь 2016 оны 6-р сарын 28-аас 8-р сарын 5 хүртэл Канад улсын Оттава хотод зохион байгуулсан Дэлхийн цөмийн их сургуулийн зуны сургалт (World Nuclear University, Summer Institute 2016) – д тус төвд ОУАЭА-ийн техникийн хамтын ажиллагааны MON0011 төслийн шугамаар оролцоодирэв.
Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Г.Нямдулам Японы Атомын Энергийн Агентлагийн Хүний нөөцийн хөгжлийн төвөөс 2016.08.22-10.14-нд Токайд зохион байгуулсан “Сургагч багш бэлтгэх хөтөлбөр”-ийн “Реакторын инженерчлэл -III”сэдэвт 7х7 хоногийн сургалтандсуув.
Цөмийн аналитик аргын салбарын эрхлэгч профессор П.Зузаан 2016.08.22-26-ны өдрүүдэд ОХУ-ын Улаан-үд хотод зохиогдсон “Материал судлал” –ын 5-р олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцов.
Багш, эрдэм шинжилгээний ажилтан С.Одмаа 2016.08.29-09.02-ны өдрүүдэдИтали улсын Триест хот дахь Олон улсын онолын физикийн төвд байгуулсан “Тогтвортой хөгжлийн нэн шинэ цөмийн энергийн системийн физик, технологи” (Joint ICTP-IAEA Workshop on Physics and Technology of Innovative Nuclear Energy Systems for Sustainable Development) сэдэвт олон улсын семинарт зохион байгуулагч талын зардлаар оролцов.
Эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Даваа Филиппин улсын Манила хотноо 2016.08.30-09.01-ний өдрүүдэд зохиогдсон “Ази, Номхон далайн бүс нутаг дахь цөмийн эрчим хүчний хэтийн төлөв” сэдэвт багахуралд (Conference on the Prospects for Nuclear Power in the Asia Pacific Region) ОУАЭА-ийн шугамаар оролцов.
Цөмийн эрчим хүч, технологийн салбарын эрхлэгч профессор Н.Норов 2016.09.09-20-ны өдрүүдэд ОХУ-ын Томскийн Политехникийн их сургуульд хамтын ажиллагааны ажлын үр дүнг хэлэлцэх, “Radioactivity and Radioactive Elements in the Human Environment”олон улсын V хуралд оролцох томилолтоор ажиллаад ирсэн.
Багш, эрдэм шинжилгээний ажилтан М.Одсүрэн 2016.09.10-09.17-ны өдрүүдэд Бельги улсын Брюгге хотноо зохион байгуулагдсан ” Цөмийн өгөгдөлзүй ба технологи” сэдэвт олон улсын хуралд БСШУЯ-ны “Дээд бололвсролын шинэчлэл” төслийн хүрээнд хэрэгжүлж буй “Зарим хөнгөн цөмийн энергийн спектр” судалгааны тэтгэлэгт төслийн санхүүжилтээр оролцож, аман илтгэл хэлэлцүүлэв.
Багш, эрдэм шинжилгээний ажилтан М.Одсүрэн 2016.09.18-10.03-ны өдрүүдэд ОХУ-ын Дубна хот дахь ЦШНИ-ийн Нейрон физикийн лабораторид ажиллан, нейтроны урсгал хэмжих хамтын туршилтын ажилд оролцов.
Цөмийн өгөгдөлзүйн салбарын эрхлэгч профессор Г.Хүүхэнхүү 2016.09.17-10.02-ны өдрүүдэд Дубна хот дахь олон улсын засгийн газар хоорондын байгууллага – Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт (ЦШНИ) -ийн Эрдмийн зөвлөлийн 120 дугаар хуралдаанд тус зөвлөлийн гишүүний хувиар оролцож, ЦШНИ-ийн олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу И.М.Франкийн нэрэмжит Нейтроны физикийн лабораторид 03-4-1104-2011/2016 сэдэвт хамтарсан судалгааны ажил гүйцэтгээд ирэв.
Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан О.Сүх 2016.09.24-10.24-нд 1 сарын хугацаанд Япон улсын Такасаки хот дахь Цацрагийн дэвшилтэт судалгааны хүрээлэнд байгалийн полимерийг цацрагаар боловсруулах технологийн судалгаа хийв.
ЦФСТ-ийн захирал Ц.Энхбат тус төвд хэрэгжиж буй ОУАЭА-ийн техникийн хамтын ажиллагааны MON0011 төслийн шугамаар 2016.10.02-06-нд Япон улсын Токиогийн Технологийн Их Сургуулийн Цөмийндэвшилтэт энергийн лабораторид (Laboratory for Advanced Nuclear Energy, TIT) шинжлэх ухааны аялал хийж, цөмийн инженерчлэлийн хүний нөөцийн хөгжлийн байдалтай танилцаж, туршлага судлаад ирсэн.
Багш, эрдэм шинжилгээний ажилтан С.Одмаа 2016.10.31-11.02–ны өдрүүдэд Япон улсын Токиогийн технологйин их сургуульд зохиосон “Цөмийн энергийн инновацийн систем: Инновацийн цөмийн шинжлэх ухаан технологийн шинэ шат” (INES-5.The Fifth International Symposium on Innovative Nuclear Energy Systems: New Stage of Innovative Nuclear Science and Technology) сэдэвт олон улсын симпозиумд ARC-Азийн судалгааны төвийн санхүүжилтээр оролцож, аман илтгэл хэлэлцүүлэв.
Цөмийн өгөгдөлзүйн салбарын эрхлэгч профессор Г.Хүүхэнхүү БНХАУ-ын Бээжин их сургуулийн Физикийн сургуулийн Хүнд ионы физикийн институтэд 2016.10.31-нээс 16 хоногийн хугацаатай ажиллаж, нейтроны үйлчлэлээр явагдах цөмийн урвалын хамтарсан судалгааны ажил гүйцэтгээд ирлээ.
Эрдэм шинжилгээний ажилтан Ц.Золбадрал ОХУ-ын “МИФИ” Цөмийн судалгааны үндэсний их сургуулийн докторантурт 2016 оны 11-р сараас эхлэн суралцаж эрдмийн мөр хөөхөөр холын замд гарав.
Багш, эрдэм шинжилгээний ажилтан М.Одсүрэн 2016.11.06-11.11-ний өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Азийн цөмийн өгөгдөлзүй” сэдэвт олон улсын хуралд МУИС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Кластер” өндөр түвшний төслийн санхүүжилтээр оролцож, аман илтгэл хэлэлцүүлэв.
Багш, эрдэм шинжилгээний ажилтан Б.Мөнхбат 2016.11.07-11-ний өдрүүдэд Австри улсын Вена хотод ОУАЭА-ийн зохион байгуулсан “Цөмийн мэдлэгийн менежмент” (Third International Conference on NKM) сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцов.
Профессор С.Даваа 2016.11.18-22-ны өдрүүдэд Польш улсын Краков хотноо болох Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтийн Санхүүгийн хорооны хурал болон Бүрэн эрхт төлөөлөгчдийн хорооны ээлжит чуулганд Монгол улсын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийн хувиар оролцов.
Багш, эрдэм шинжилгээний ажилтан Б.Мөнхбат 2016.11.29-12.01-ний өдрүүдэд БНСУ-ын “KINS-KAIST мастерийн хөтөлбөрийн хүрээнд боловсрол ба сургалтын менежментийн удирдагч нарын семинар” (Workshop for E&T management superintendents (KINS-KAIST MS Program)-т оролцоно.
Багш, эрдэм шинжилгээний ажилтан Б.Мөнхбат, Г.Дамдинсүрэн нар 2016.12.07-09-ний өдрүүдэд Австрали улсад болох Азийн цөмийн хамтын ажиллагааны форумын хүрээний “Судалгааны реакторын сүлжээ”, “Нейтрон идэвхжилийн шинжилгээ” төслүүдийн семинарт (FY2016 FNCA Joint Workshop on Research Reactor Network project and Neutron Activation Analysis Project) уг төслүүдийн үндэсни йзохицуулагчийн хувьд оролцох болов.
Post navigation